Ц.ХУЛАН ХЭЛМЭГДСЭН ҮҮ???
НийгэмЦ.ХУЛАН ХЭЛМЭГДСЭН ҮҮ???
Номны мөнгө яавч 3000 $ байхгүй. Өвөрмонголд бүх хэвлэлийн газар улсаас мөрддөг тарифтай. 20 мянган юань хавьд л зохиогчийн шагнал өгдөг. Яг л манай соц үеийн систем шиг.
Тэгээд ч Хулангийн ном ганцаараа монгол бичгээр гарсан юм биш. Үй олон хүний ном гарсан байгаа. Илт худлаа ярьж бна лээ.
Тагнуулынханы яриагаар бол баригдсан нь 200 мянга орчим доллар хятадуудаас авсан гэсэн. Тэгээд пропорцилж тооцоход 800 мянга хүрэхээр жишиг гарч бна гэсэн.
Мөнгөө авч өгөлцөж байгаа бичлэгийг нь УИХ гишүүдэд үзүүлсэн бна лээ. Пэйжийнхээ хандалтыг хэвлэж баримт болгоод хүний тоог нь хэдэн доллараар ч гэлээ үржүүлээд мөнгөө авч бна гэсэн.
Тэр 3000 доллар авсан гээд байгаа номыг нь би редактор хийж өгсөн ном. Би өөрөө голлож ажилласан ч шан харамж гэсэн мөнгө огт аваагүй. Орчуулагч нь Дулаан гээд Бээжингийн их сургуулийн профессор байгаа.
Монгол яруу найргийн антолог л доо, ганц Хулангийн ч ном биш
Хулангийн 1 шүлэг л орсон.
Зохиолч Гүн .Аюурзана
Жич- Зохиолчид ил ярьдаггүй юмаа далдуур ингэж ярьдаг болой гэж.
Энэмэтчилэн өчнөөн ханцуйн дотроо ярилцах яриа энд тэндээс нисэж ирмээр л буй. Ганцханыг дэлгэхэд л ийм байна даа дан сохроор өмгөөлж хамгаалагсад нараа ....
Хэлмэгдсэн гэх Хуланд хэн ямар зорилгоор яах гэж мөнгө цутгасан бол...
Ээж аав олдохгүйн адилаар эх орон ч мөн эргэн олдохгүй шүү таминь ээ. Жудаг,өрөвч сэтгэл, өс хонзон мэт өчүүхэн юм ярихын оронд эх орондоо үнэн сэтгэлээсээ ханд хүн бүр дор бүрнээ.
ЖИРИЙН НЭГЭН ЯРУУ НАЙРАГЧИД УЛСЫН НУУЦ МЭДЭХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ ЭЭ.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ ШАШНЫ ЗӨВЛӨХ хийж байсан хүнд улсын нууц олж мэдэх боломжтой.
Тархи байвч боддоггүй, нүд байвч хардаггүй, чих байвч сонсдоггүй, ухаан байвч тунгаадаггүй хов хоосон толгойтнууд нь уянгалаад л яана даа та нар минь.
Үнэн хаана байна гээд орилолдоно.Үнэн чинь энэ байна.
Үнэнээ хараад худал уруу зугтана.
Худалдаа дуртай бол түүнд чинь би буруугүй ээ.
Х.Тэргэл