Хэдэн жилийн ой, хэдэн он, хэдэн сар ч болоод байгаан бүү мэд.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-07-29 11:00:18

Хэдэн жилийн ой, хэдэн он, хэдэн сар ч болоод байгаан бүү мэд. 

Хатарбаатар аа, наадам будлиулахаа болиоч ээ! 


Түрүүлсэн их нас чинь сэрвээний өндрөөр хасагдсан, май баримт нь гэв.


Гэтэл


1. Он сар өнгөрсөн жилийнх


2. 99 жил гэсэн байв, угтаа 100 жилээ хийгээд буй аймаг л даа


3. Гарын үсэг байхгүй


Энэ цаас Хэнтийн их нас будилсныг бүр тод томруун харуулаад өгөх шиг боллоо.


Эргэлзээ гомдлыг нь тайлаад ахиад хэмжээчээ, чадахгүй бол  Хөвсгөлийн хөх уяачид түрүүг нь өгөөчээ, яаж ч чадахгүй ялагдлаа гээд хөөрхий ярьж байна.

Уяач Б.Отгонсэлэнгэ: Түрүүлсэн морины минь бай машиныг өгчихвөл аймгийн эмнэлэгт хандивлачхаад явна.

Ардын хүүгийн морь түрүүлж болдоггүй, алдрайхан жаахан охин онож болдоггүй, шинэхэн гарьд нь давж болдоггүй гайхам наадам болж байна, Хан Хэнтийд

Төрийн өндөрлөгүүдээ, Улсынхаа Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайдыг, УИХ-ын гишүүдээ, Дархан аварга аа, ард түмнээ суулгачихаад Хэнтий аймгийн удирдлагууд наадмаа жонхууруулж байгааг улсаараа харлаа.

Ерөнхий сайдын яриад байдаг шударга ёсны тэмцэл хаана байна аа.

Ард түмэн чинь ичиж байна, Хэнтий аймгийн Засаг дарга аа ...

Өчнөөн төрийн албан хаагчийн өдөр, шөнөгүй ажилласан 100 жилийг, аймгийнхаа наадмыг зорьсон наадамчдаа, ард түмнээ дорд үзэхээ зогсоо!!!

Хэнтий аймаг гэж вант улс байгуулчихсан юм уу???

Холбоотой мэдээ