Зурхайн ордуудад ямар өнгө аз жаргал авчрах вэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-08-06 18:39:24

Ямар ордод төрснөөс хамаарч тухайн хүний төлөв байдал, зан чанар зэргийг тодорхойлж болдгийг та мэдэх байх. 

Түүгээр барахгүй сул болон давуу талыг нь ч бас мэдэх боломжтой. 

Хамгийн гайхалтай нь бүгд үнэн байдаг. 

Зурхайн орд бүр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. 

Тэдгээр өнгүүд нь аз жаргал авчирна. 

Хэрэв та ямар нэг зүйл төлөвлөж байгаа болон амжилтад хүрэхийг хүсч байвал өөрийнхөө ордны өнгө бүхий хувцас өмсөх хэрэгтэй.

Хонь:

Хонины ордныхонд хурц, гэрэлтсэн улаан өнгө зохино. 

Энэ өнгө нь идэвхтэй байдал, энерги, урам зориг болон хүч чадлыг бэлэгшээдэг.

Үхэр:
Гол өнгө бол цэнхэр.
Тайшрал болон өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг.
Түүнчлэн улаан болон цагаан өнгийн холимог болох ягаан өнгө энэ ордныхонд тав тухыг авчирна.

Ихэр:
Ихрүүдэд тохирох өнгө бол шар. 
Шар өнгө энерги, гэрэл гэгээ авчрахаас гадна, үйл хөдлөлийг бэлэгшээнэ. 
Бүтээлч, идэвхтэй байхад туслана. 
Харин ногоон өнгө ихрүүдэд тийм ч таатай байхгүй ч, эрүүл мэндийг сахиж, өөрийгөө хүндэтгэх үзлийг нэмэгдүүлж, мөн цуцашгүй урам зоригийг өгнө.
Мэлхий:
Мөнгөлөг, саарал өнгүүд нь мэлхийн ордны бэлгэдэл. 
Сарны гэмээр мөнгөлөг, саарал өнгө нь энэ ордны хүмүүст тайвшралыг өгөхөөс гадна, сэтгэл хөдлөлийг дэвэргэнэ. 
Улбар шар өнгө мэлхийнүүдэд тохирно. 
Учир нь энэ өнгө эерэг мэдрэмжийг түгээдэг.

Арслан:
Алтан шаргал өнгө баян чинээлэг байдал болон гоо үзэсгэлэнг бэлгэддэг. 
Энэ нь гаднаа хатуу ширүүн харагддаг арслангийн дотоод гоо үзэсгэлэнтэй яг тохирно. 
Сэтгэл хөдлөлөө хянах үүднээс цагаан өнгийг сонгох боломжтой. 
Мөн улбар шар өнгө арслангуудын төлөв байдлыг эерэг тал руу нь чиглүүлэх ач тустай.
Охин:
Охины ордны өнгүүд бол ногоон болон бор. 
Сүрлэг жавхлантай бор өнгө охины ордныхонд төгс зохицно. 
Энэ нь тэдний өөрсдийгөө хорвоо ертөнцийн үнэтэй бэлэг гэж боддог бодолд нөлөөлнө. 
Ногоон өнгө оюун бодлыг цэвэрлэж, баян чинээлэг амьдралыг илэрхийлнэ.
Жинлүүр:
Жинлүүрүүд цэнхэр, тэр дундаа усан цэнхэр болон далайн ногоон өнгийг сонгох хэрэгтэй.
Гэхдээ цэнхэр өнгө энэ ордны хамгийн эхний сонголт байх ёстой.
Жаргал зовлонгийн балансыг тэнцүү байлгаж, аз жаргалыг мэдрэхэд туслана.
Хилэнц:
Хилэнцийн ордны эсрэг тэсрэг байдал болон ойлгомжгүй гэмээр зан авирт тод ягаан эсвэл час улаан өнгө зохицно.
Тэд хорвоод мэндлэхдээ хүч чадал, нууцлаг бүхэнтэй холбогдсон байдаг.
Мөн хар өнгө хилэнцүүдэд төгс тохирно.
Нум:
Нумын ордныхон хүсэл тэмүүлэл, амбицаар дүүрэн байлгаж, хүч чадал болон тансаг амьдралыг бэлэгшээх хөх ягаан өнгийг сонгох хэрэгтэй.
Энэ нь цэнхэр болон улаан өнгийн нийлбэр бөгөөд эсрэг тэсрэг хоёр өнгө нь нумын ордны зан авиртай ижил төстэй байдаг байна.
Матар:
Матрын ордны тогтвортой зан авирт бор өнгө тохирно.
Хүлээцтэй, тайван байхад туслана.
Матрын ордтой харилцаа тогтоож, тэдний сэтгэлийг татахыг хүсч байвал хар өнгийг сонгоорой гэж бусад ордныхонд зөвлөе.
Бумба:
Цайвар ногоон, цэнхэр гэх мэт бүдэг өнгүүдийг сонгох нь чухал.
Бумбууд эрдэм мэдлэг эзэмших хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Харин дээрх өнгүүд нь тэдний бодлыг цэгцлэнэ.
Мөн мөнгөлөг өнгийг сонгосон ч болно.
Загас:
Тод болон хөх ягаан өнгөтэй хорвоод мэндлэхдээ л загасууд холбогдсон байдаг. Тэд өөрчлөлт болон авъяас билгийн нэгдэлтэй нягт хамааралтай байдаг ба сэтгэл хөдлөл, мэдрэмж нь дээд цэгтээ хүрсэн загасуудад дээрх өнгүүд тохирно.












Холбоотой мэдээ