Пап Францис: Авлига, аминч үзэлд идэгдсэн хүн тэнгэр өөд харах эрхгүй болно! гэв. Манай эрх баригчдад л хандаад хэлчихлээ дээ.
Улс ТөрПап Францис:
Авлига, аминч үзэлд идэгдсэн хүн тэнгэр өөд харах эрхгүй болно! гэв.
Манай эрх баригчдад л хандаад хэлчихлээ ...
- Та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон, тольдон байхыг сургасан билээ...
- Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж, танай соёлын эд эс бүхэнд гүн гүнзгий шингэсэн учир Монгол Улс шашин шүтлэгийн бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм...
-Монгол Улс хүний эрхийг дээдлэх, ардчилал, энх тайвныг цогцлоохын төлөөх хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсад чухал үүрэг гүйцэтгэж байна...
-Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, Монголын их амар амгалан цогцолж, алив зөрчил тэмцэл үгүй болж байсан цаг шиг олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээг хүндэтгэн дээдлэх болтугай!
-Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлгэлэхийг хүсэн, бүгд хамтдаа хичээнгүйлэн зүтгэцгээе!
-“Тэнгэр шиг бай” гэх алдарт яруу найрагчийн уриалгыг эргэл, мөргөлийн замчид, зочид гийчид бид ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна...
-Байгаль орчныг хайрлах та бүхний сэцэн ухаан явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт, онгон төрхөөр нь хадгалан үлдээх хүсэлтэй хэн бүхэнд үлгэр дуурайл болж байна.