Сэтгэл судлалын шинжлэх ухаанд гараад төдийлөн удаагүй байгаа нэр томьёо болох dark triad буюу хар гурав гэж нэрлэгддэг зан чанар
НийгэмСэтгэл судлалын шинжлэх ухаанд гараад төдийлөн удаагүй байгаа нэр томьёо болох dark triad буюу хар гурав гэж нэрлэгддэг зан чанар:
• Narcissism: Өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, үргэлж бусдаар магтуулж, хүндлүүлэхийг хүсдэг. Зөвхөн өөрийгөө хайрлах хэт хувиа хичээсэн зан (Америкийн одоогийн ерөнхийлөгчийг сэтгэл судлаач эрдэмтэд энэ зангийн цэвэр илрэл гэж үздэг).
• Machiavellianism: Өөрийн эрх ашиг, зорилгын төлөө хэнийг ч хорлож, сайхан зан гаргаж хуурч, ашиглаж чаддаг зан(Тэд ихэвчлэн гаднаасаа сэтгэл татам харагддаг. Ихэнх улс төрчид энэ зангаа ашиглаж өндөрт гардаг гэж үздэг).
• Psychopathy: Ямар нэгэн өрөвдөх сэтгэл огт байхгүй, нийгэм болон ёс зүйн эсрэг үйлдэл гаргадаг. Энэ нь бусдад хэрхэн нөлөөлөх талаар огт боддоггүй зан. Ихэнх гэмт хэрэгтнүүд энэ ангилалд багтана.
Эдгээр 3 занг төрөлхийн гэж үздэг бөгөөд өссөн орчин нөхцөл, хүмүүжил зэрэг нөлөөлдөг байх магадлалтай.
Гурвууланд нь байдаг түгээмэл шинж нь бусдыг үзэн ядах, 2 нүүр гаргах, зөвхөн өөрийгөө л боддог, догшин ширүүн, хүйтэн хөндий байдлууд.
Та арай ийм зан чанартай болчихсон юм биш биз?!
Доорх тестийг өгөөд үзээрэй.
P.S. Psychopathy, Machiavellianism, Narcissism хэсэг дээр 60-аас дээш хувьтай гарсан (Percentile буюу нийт тест өгсөн хүмүүсийн 60 хувиас дээш оноо авсан) хүмүүсээс болгоомжилж аль болох хол явах, 40-өөс дээш хувьтай гарсан хүнтэй цуг амьдрахгүйг хичээх, 20-оос дээштэй хүнтэй суувал амьдрал чинь амар биш байх болно гэсэн байна.