ӨНӨӨДӨР 9-Р САРЫН 10 .ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ИХ АЛЛАГЫГ ГАШУУДАН ДУРСАХ ӨДӨР.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-09-09 23:25:09

ӨНӨӨДӨР 9-Р  САРЫН 10 

.ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ИХ АЛЛАГЫГ ГАШУУДАН ДУРСАХ  ӨДӨР.


1937 оны намар ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Смирнов нар Монголд ирэхдээ Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэгдэх 115 хүний нэрсийн жагсаалт авч ирсний дагуу 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнөөс өргөн баривчилгаа эхлэж түүнд төр, нам, соёл, олон нийт, цэргийн зүтгэлтэн, лам, хар олон мянган хүн өртөж алуулсан билээ. 


Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилжээ...

45,000-55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг ч  100,000 ч гэсэн тоо бий.

Үнэндээ 1996 онд Ардчилсан хүчин Засгийн эрхийг авснаар  сая нэг  "Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-г  бий болгож  “Улс төрийн хилс хэрэгт олон зуун мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсэн"

-ий төлөө Монголын төр ард түмнээсээ анх удаа уучлал гуйсан юм...


Мөн хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор өгч эхэлсэн билээ.

Хийгээгүй хэргийн төлөө хэрэгтэн болгож Монголын үндэстний оюун санааг тээгчид, шашны зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, алтан ургийнхныг Оросын коммунистуудын шууд заавраар их аллага геноцид үйлдсэн нь үнэн билээ.

Тиймээс бид олж авсан ардчилал эрх чөлөөгөө хайрлаж хамгаалж явах учиртай юм.

Дахин хэлмэгдлийг гаргахгүй байх дархлаа нь АРДЧИЛАЛ юм.

Бүү март, мартвал сөнөнө.


Монголын таван эр хүн тутмын нэгийг хядах ажиллагааг удирдан зохион байгуулсан Миронов, 798 сүм хийдийн 6500 барилга байгууламжийг нурааж монголчуудын үнэ цэнэтэй бүхнийг тонон дээрэмдсэн оросын төлөөний этгээд Иванов нар.




Чойбалсангийн өөрийнх нь бичиж тэмдэглэж үлдээснээр 55,000 монголчууд цуст хядлагад өртсөн...

Хэзээ ч мартахгүй эмгэнэн санаж явах ёстой өдөр.


Холбоотой мэдээ