Б.ГАНХУЯГ МАН-ЫНХНЫГ АЙЛГАЖ БАЙНА

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-09-14 04:25:19

    “Нүүрсний” хэргийн гол зангилаа, ганц гэрч буюу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэргийг шүүхээр хэлэлцэж эхэллээ. 

Есөн сар хоригдсон Б.Ганхуяг шүүх танхимаас анх удаа ам нээж, Ардын намынхан ч ихэд сандрав. Б.Ганхуяг дахиад юу ярих нь, МАН-ынхан ямар хариу үйлдвэл үзүүлэх нь энэ намрын хамгийн "халуун" сэдвүүд байх нь. 


МАН-ынхан бүгд “нүүрсчид” гэдгийг Б.Ганхуяг биеэр, бодитоор, баримтаар нотлох ганц гэрч.
Мань эр МАН-ынхны нууцыг ганцаараа мэдэж байгаагаа ч мэдэрчихсэн байна.
Тиймдээ ч “76-уулаа хүрээд ир, тойрч суугаад яръя.
Та нар манайг энд хориод өөрсдөө төртэйгөө үлдэж болохгүй” гэж том, бас чанга дуугарч чадаж байна.
“Нүүрсний” хэрэгт хэн хэн холбоотойгоор зарлахад бэлэн байгаагаа ч Ч.Хүрэлбаатараар иш татаж үзүүлэв. Уг нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “нүүрсний” хэргийг дуулианыг нийгэмд дэгдээж, Б.Ганхуягийг баривчлуулахдаа түүнтэй тохиролцож, түүнд бүхнийг үүрүүлж, намынхнаа уснаас хуурай гаргахаар тооцоолсон.
Үнэндээ ч МАН-ынхан 10 жилийн хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох ял болгох хэмжээнд том тохиролцож чаддаг.
Даанч энэ удаад буюу Б.Ганхуягтай хийх тохиролцоо нь бүтэлгүйтэж, тэр ганцаараа үүрэхээс татгалзаж.
Магад, МАН-ынхан Б.Ганхуягтай тохиролцохоосоо өмнө хэтэрхий яарч түүнийг хулгайч болгоод зарлачихсанд Б.Ганхуяг гомдож, унавал хамт уная гэж гүрийгээд байж болох.
     Асуудлын гол нь, Б.Ганхуяг “нүүрсний” хэрэгт хэн хэн холбоотойг, нэг хүн биш нам ард нь байгааг яриад эхэлбэл нийгэмд юу болохыг дээр, дооргүй мэдэж байгаа. 
Нийгэмд “нүүрсний” дуулиан анх дэгдэхэд жагсагчид төв талбайд “хотолзуулж, төрийн ордныг нураах шахсан. 
Ялангуяа, хоолны сэрээ, хамрын цацлага өөр рүүгээ шийдүүлсний хувьд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэр үйл явдлыг хамгийн сайн санаж байгаа. 
Уржигдар Б.Ганхуягийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэрх хоёр минутын яриа цацагдахад л нийгэм “эвгүйтэх” янз орсон. 
Жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байхад МАН-ын ийм байдлаар нийгэмд дахин “нүүрсний” гэх нэг ч дуулиан нэмж дэгдээхийг хүсэхгүй нь ойлгомжтой. 
Тэгэхээр МАН-ынхан одооноос Б.Ганхуяг нарын шүүх хурлыг янз бүрийн шалтгаанаар хойшлуулах, өөр дуулиант сэдвүүдээрээр сошиалыг “хооллох” тактик барьж ажиллах дүр зураг харагдаж байна. 
Өөрөөр бол, энэ намар нийгэм элдэв дуулианаар дүүрэн байх нь ээ гэсэн үг. 
Эргэн сануулахад, “нүүрсний” хэргийг дуулианыг МАН-ынхан Төмөр замын С.Батдөлийн 10 тэрбумын дуулианаар нам дарж байлаа.
Тэгвэл МАН-ынхан яагаад “нүүрсний” хэргийг нийгэм ил гаргахыг хүсэхгүй, Б.Ганхуягийн амнаас ганц үг ч гаргахыг хүсэхгүй байгааг ганцхан жишээгээр тайлбарлъя.
Б.Ганхуяг өөрийгөө шанага байтугай, халбага нүүрсний хэрэгт холбогдолгүй, хамаагүй гэж шүүхийн танхимаас дөвчигнөж харагдсан. 
Үнэн хэрэгтээ Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрснээс намынхандаа “шанагадаж” өгөөд, хариуд нь мөнгө авсан хөлжсөн нэгэн.  
Ил болсон хэдхэн баримтыг дурдъя. 
Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржид 1.5 их наяд төгрөгийн тендер өгсөн. Улмаар Б.Ганхуяг, Б.Хишигдорж хоёр “Эрдэнэс тавантолгой” ХК-аас гаргаж авсан дээрх 1.5 их наяд төгрөгөөсөө “цавчаа” хийж, тэр мөнгөөрөө Нүхтийн аманд 4.6 га газар авч, орон сууц, спорт цогцолбор бүхий хотхон хамтран барьж эхлээд байхдаа баригдсан. Тэд тус хотхоны барилгын ажлыг эхлүүлэхэд дундаасаа 7.9 тэрбум төгрөг гаргасан гэх. 
Мөн Б.Ганхуяг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болхоосоо өмнө эхнэр, эгч, хүргэн ахынхаа хамт хотын захад хувийн жижигхэн цэцэрлэг ажиллуулдаг байсан. 
Гэтэл төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах Д.Пүрэвдорж хоёр нь 2020 онд  гэнэт хөрөнгөжөөд, Богдхан уулын Жаргалантын аманд 22 айлын тансаг хаус хотхон барьж худалдсан. 
Нэг бүрийг нь 800 саяар худалдаж, нийт 17 тэрбум төгрөг халаасалсан. 
Цаашилбал, Б.Ганхуягийг эхнэртэй нь хамт баривчилсныг санаж буй байх. 
Учир нь, тэр эхнэрээрээ дамжуулан оффис, оронс сууцнууд худалдан авч, мөн худалдан борлуулж байсан. 
Тодруулбал, Хотын “А” зэрэглэлд буюу Энхтайваны гүүрний зүүн хойно байрлалтай “Park Place” барилгын бүхэл бүтэн хоёр давхрыг тэр чигт нь буюу 1024м2 оффисын талбайг 5.4 тэрбум төгрөгийн худалдаж авсан. 
Энхтайваны гүүрний зүүн урд байрлалтай “Regis Place” барилгын 2, 3, 4 давхрын оффисууд, 13, 17, 19 давхрын орон сууцуудыг худалдаж авсан. Улмаар эхнэр П.Бадамханд нь өөрийн “Пеарл пропертиз” ХХК-аараа дамжуулан тухайн оффис, орон сууцуудаа худалдаж байхдаа баривчлагдсан. 
Ганцхан Б.Ганхуяг ингэж хөрөнгөжсөн байхад түүний ард байгаа МАН-ынхан яаж хөрөнгөжсөнийг төсөөлөхөд ч бэрх. 
Тийм болохоор л МАН-ынхан “нүүрсний” хэргийг нийгмээс “үхтлээ” нууцалж, түүгээр туг тахихыг хичээгээд байгаа хэрэг л дээ!!!

 
Холбоотой мэдээ