Амьдарснаас минь богинохон амьдрах хугацаа надад үлдсэн гэдгийг би мэднэ.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-10-11 01:23:24

Амьдарснаас минь богинохон амьдрах хугацаа надад үлдсэн гэдгийг би мэднэ.

Шоколадтай хайрцаг бэлгэнд авсан хүү шиг л мэдрэмж надад төрдөг.

Эхэндээ жаргаж иднэ, яваандаа хайрцагт цөөхөн үлдэж байгааг мэдээд нандигнан амталж иднэ.

Нийтийн хуулийн тухай төгсөшгүй лекцид гарздах цаг надад байхгүй.

Юу ч өөрчлөгдөхгүй..


Нас намбандаа аашилдаггүй тэнэгүүдтэй маргалдаж суух хүсэл надад байхгүй.

Сааралтай тэмцэх цаг алга.

Баахан бардамнасан хүмүүсээр дүүрэн хуралд очих дургүй.

Хууран мэхлэгчдийг үздэггүй.

Байр суурь, ур чадвар, амжилтаар илүүрхэж яваа хүмүүст атаархаж суудаг доройчуудыг би үнэлдэггүй.

Нэр алдар, албан тушаал ярьж байх цаг надад тун бага, миний зүрх сэтгэл яарч байна.

Хайрцагт маш цөөхөн амттан үлдсэн..


Хүмүүнлэг хүмүүсийг би сонирхдог.

Өөрийнхөө алдааг шоолж инээдэг хүмүүс ихэвчлэн амжилтанд хүрдэг.

Тэд л зорилгоо ойлгож, хариуцлагаас бултдаггүй хүмүүс байдаг.

Хүний төлөө тэмцдэг, үнэн болон шударга ёсны талд зогсдог хүмүүс.

Амьдралын утга учир чинь ердөө л энэ..


Бусдын зүрхэнд хэрхэн хүрэхээ мэддэг хүмүүсийн хүрээлэлд байхыг би хүсдэг.

Хувь заяаны давалгаан дундаас босч чаддаг, зүрх сэтгэлээ зөөлнөөр нь авч үлддэг тэр хүмүүс.

Тиймээ, би яарч байна..


Боловсорч гүйцсэн хүн л амьдарч чадах тэр эрч хүчтэйгээр амьдрахын төлөө би яарч байна.

Үлдсэн бүх амттанаа идэж дуусгана.

Тэд миний идэж дуусгаснаас ч илүү амттай байна гэдгийг мэдэж байна.

Миний зорилго бол өөртэйгөө, хайртай хүмүүстэйгээ, өөрийн ухамсартайгаа аялгуу хоршин төгсгөлдөө хүрэх явдал.

Хоёр амьдралтай гэж боддог байлаа, үнэндээ ганц юм байна.

Түүнийгээ чи ёс зүйтэй амьдарч туулах учиртай...


 Энтони Хопкинс.


Холбоотой мэдээ