Нийслэлийн Ардчилсан намын даргын марафон эхэлжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-10-16 11:49:02

Сүүлийн үед Ардчилсан намд дотоод сонгууль ид өрнөж, аймаг дүүрэг, нийслэлийн дарга нарийн марафон эхэлжээ.


Нийслэлийн Ардчилсан намын даргад, Д.Бадарсан, Т.Батцогт М.Тулгат нар өрсөлдөхөөр болжээ. Дээрх нэр бүхий гурван улс төрч бүгд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид юм.

Тэднээс Нийслэлд хамгийн олон сонгогдсон нь Д.Бадарсан. 

Тэрбээр Нийслэлийн төлөөлөгчөөр гурвантаа сонгогдож, дүүрэг удирдаж явсан улс төрийн туршлагатай нэгэн гэдгийг журмын нөхөд нь үнэлдэг.

Тиймээс ч Ардчилсан намын генсекээр томилох хамгийн боломжтой хувилбар гэж түүнийг харж байсан юм. 

Гэвч тэрбээр хотод ажилласан туршлагаараа Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийджээ.


Холбоотой мэдээ