Койны арилжааны “хаан” Сэм Банкмэн Фрид 115 жилийн хорих ял сонслоо

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-11-05 18:46:39

Койн ба крипто арилжааны FTX биржийг үүсгэн байгуулагч, нэгэн үе Койны хаан хэмээн нэрлэгдэж байсан Сэм Банкмэн өчигдөр АНУ-ын шүүхээс 115 жил буюу насаараа хоригдох ял сонслоо. Тэрбээр 2019 онд койн ба крипто арилжааны хамгийн том биржийг үүсгэн байгуулж чадсан ч түүгээрээ дамжуулан хууль бус арилжаа явуулсан, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, мөнгө угаасан зэрэг 7 төрлийн хэрэгт буруутгагдсан юм.

2-3 жилийн турш үргэлжилсэн түүний хэргийн нотлох баримтууд эцэслэн бүрдсэнээр ийнхүү шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Сэм Банкмэн Фрид нь одоо 31 настай, АНУ-ын Масачусетсийн Технологийн Их Сургуулийг дүүргэсэн өндөр боловсролтой нэгэн. Гэвч өнгөрсөн жил түүний FTX крипто арилжааны бирж дампуурснаар ар араасаа олон асуудлыг дагуулсан юм.

 

Financial Times-ийн мэдээлж буйгаар тухайн бирж ба арилжааны системийн үнэн зөвд итгэж мөнгөө байршуулсан мянга мянган жирийн иргэн олон сая долларын алдагдал хүлээсэн бөгөөд Сэм Банкмэн нь өөрийн мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан олон төрлийн санхүүгийн залилан үйлдсэн нь тогтоогдож байна.

 

Хэдийгээр түүний хэрэг шүүхээр таслагдсан ч хэрэглэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах асуудал тодорхойгүй байгаа аж.

 

Эх сурвалж: Financial times

Холбоотой мэдээ