Батлан хамгаалах яам 1.4 тэрбумаар бараа материал авна
НийгэмТөрийн байгууллагууд эхнэээсээ худалдан авах төлөвлөгөөгөө гаргаж, тендерээ зарлаж эхлээд байна. Тухайлбал, Батлан хамгаалан яам оны эхэнд хоёр тендер зарласан байна.
Эхнийх нь эм эмнэлгийг хэрэгсэл худалдан авахаар 759 сая төгрөгийн тендер зарласан байна. Энэ хөрөнгөөр Яаралтай тусламжийн эм, бэлдмэл, Эмчилгээний эм бэлдмэл, Мэс засал мэдээгүйжүүлэх ба булчин сулруулах эм, Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, Эмнэлгийн жижиг хэрэгсэл, Ариутгал шавьжгүйтгэлийн бодис, материал, Эмнэлгийн багаж,, тоног төхөөрм, сэлбэг хэрэгсэл, Лаборторын түргэвчилсэн оношлуур дагалдах хэрэгсэл, Эрүүлзүйн шинжилгээний оношлуур, Шүдний эмчилгээний багаж, Хумхаа эмчилгээний оношлуур, Малын эм био бэлдмэл худалдан авах юм.
Хоёр дахь Сургалтын материал, Соёл гэгээрлийн материал, Барилгын материал, Цахилгааны материал, Сантехникийн материал, Тавилга, Ус цэвэршүүлэгч, сэлбэг, Цахилгаан үүсгүүр, Түлшний мод зэргийг 1.4 тэрбум төгрөгөөр худалдан аваха тендер юм.