"Баян аав, ядуу аав"-ын зохиолч, бизнесмэн Роберт Кийосаки 1.2 тэрбум долларын өртэй гэнэ
Сонин ХачинЯпон гаралтай америк бизнесмэн, бестселлер "Баян аав, ядуу аав" номын зохиолч, 76 настай Роберт Кийосаки 100 сая долларын хөрөнгөтэй хэмээгддэг билээ.
Гэхдээ алдарт зохиолч, бизнесмэн маань 1.2 тэрбум долларын өртэй гэнэ. Маш олон хүн түүний энэхүү өр ширэнд санаа зовж байгаа ч Роберт энэхүү өрөө муу зүйл гэж огт бодохгүй байгаагаа илэрхийлжээ.
"Би долларт итгэдэггүй. Би мөнгөний өртэй байгаа учир нь гэвэл доллар маш найдваргүй. Банкнууд тартагтаа тулж байна. Эцэст нь хожих хүмүүс бол алт болоод мөнгөтэй хүмүүс" хэмээн тэр саяхан орсон подкастдаа ярьжээ.
Мөн тэрээр "Өргүй байх нь хамгийн зөв гэдэг зөвлөгөө нь хүмүүст өгч болох хамгийн буруу зөвлөгөө" гэжээ.
Учир нь түүнийхээр бол өр зээл тавьж ямар нэг эд хөрөнгийг өөрийн болгоно гэдэг маш зөв үйлдэл гэнэ.
"Биет хөрөнгө бол хамгийн чухал зүйл. Би газрын тосны хувьцаа бус газрын тосны цооног эзэмшдэг. Энэ хоёр хоорондоо асар ялгаатай. Нэг л зүйл болоход тэдний хувьцаа юу ч биш болж хувирах аюултай. Харин үл хөдлөх хөрөнгө, газрын тос, ямар нэг эдлэл биет зүйл бол ямагт үнэ цэнтэй хэвээр байна" хэмээжээ.
Тиймээс тэр долларын өртэй байгаадаа огт санаа зовдоггүй болохоо хуваалцжээ.