Авто замын хөдөлгөөн хаах тушаал гарсан чиглэлүүд
Нийгэм![](/files/65d16a1a993db.png)
Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас авто зам, замын байгууламж цасанд боогдож, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Баруун-Урт, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл түр хугацаанд хаах Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарлаа.