Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлж, Хакухо хатуу шийтгэл хүлээв
НийгэмХокүсэйхо А.Даваанинж зодог тайлж, Хакухо хатуу шийтгэл хүлээв‼
Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн домогт их аварга Хакухо М.Даваажаргал нь дэвжээ өвлөн ояката болох ганцхан зорилгоор Монгол Улсын иргэншлээс татгалзан Япон Улсын иргэн болсон билээ. Гэвч түүний шавь дэвжээний бөхчүүддээ хүчирхийлэл үйлдсэн хэргээр дуулиан тарив. Улмаар 204 см өндөр, 183 кг жинтэй ирээдүйн их аварга хэмээн яригдаж байсан Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлахаас өөр аргагүй боллоо. Хокүсэйхо нь дэвжээний бөхчүүдийнхээ нүүр, нуруу, төмсөгийг алгадаж, шүүрийн бариулаар өгзөг рүү нь цохиж, шавьж устгах шүршигч цацсан г.м үйлдэл хийсэн гэнэ. Сумо бөхийн холбооноос Миягино ояката буюу Хакухо М.Даваажаргалын цолыг 2 шатлал бууруулж, цалинг гурван сар 20%-иар хассан байна. Энэ шийтгэл нь хамгийн хүнд бөгөөд дараагийн шат ажлаас халах, тэтгэвэрт гаргах юм. Хэрэг явдлын дараа Сүмо бөхийн холбооноос "багшийн үүрэг гүйцэтгэж чадаагүй" хэмээн Миягино оякатаг дэвжээний удирдлагаас чөлөөлж, хаврын тэмцээнд тус дэвжээг Исэгахама галын аль нэг ояката удирдах болсон. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ үйлдэл нь тус дэвжээ хаагдах магадлалтай болсоны гол нотолгоо гэнэ. Миягино дэвжээнд Тоттори Жёохокү сургуулийн төгсөгч болон Хакухо цомын тэмцээнд тодорсон хүүхдүүд ордог болоод байсан. Өөрөөр хэлбэл Монголоос ирсэн оюутан залуусын мэргэжлийн сумод ордог гол гарц нь энэ болоод байжээ.