АНУ-ын иргэн, Анита Муржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ комд орсноор клиник үхлийн туршлагыг амссан
Сонин ХачинАНУ-ын иргэн, Анита Муржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ комд орсноор клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комд ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлжээ.
Бүх зүйлс нэгэн ухамсарт оршдогийг бас мэдэрсэн байна. Нас барсан аав, хамгийн сайн найз нь түүнтэй уулзаж эргэн биедээ орохыг зөвлөжээ. Анитад эргэн хүний амьдралаар амьдрах нэг ч хүсэл төрсөнгүй.
Анита яагаад хорт хавдраар өвдөх болсноо тэндээс ойлгожээ. Анита амьдралдаа бүх зүйлсээс айдаг байж. Хүсээгүй харилцаа, ажилгүй болох, өвдөх, муу хоол идэх гээд аюулгүй байхын тулд бараг бүх зүйлсээс айдаг байсан учраас энэ блок түүнийг үхэлд хүргэх өвчин тусгахад хүргэсэн байна. Анита үзэл ухамсраа өөрчлөхөд өвчин нь эдгэж болохыг ойлгожээ.
Клиник үхлээс сэрээд 5 долоо хоногийн дараа Анита эмнэлгээс эрүүл гэсэн оноштой гарсан байна. Анита эндэх физик амьдралыг тайлбарлаж байна.
“Та бүхэн маш харанхуй зааланд нэг жижигхэн гар чийдэнтэй явж байна гэж төсөөл. Танд өрөө, заал тэр чигтээ харагдахгүй. Та гар чийдэнгээ тусгасан газраа л сайн харж чадна. Бидний амьдрал үүнтэй яг ижил. Бидний дэргэд замд байж болох бүх л гайхамшгууд, маш олон сайхан учрал, тохиолдлоор дүүрэн байдаг ч та анзаардаггүй. Би энэхүү туршлагаас хамгийн том 5 зүйлийг сурсан.
НЭГД: Бидний энэ амьдралдаа анхаарлаа хандуулах ёстой зүйл бол ХАЙР. Би өөрийгөө хайрлаагүй учраас хорт хавдар туссан юм. Тиймээс юуны түрүүнд өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж сурах ёстой. Өөрийгөө хэр их хайрлаж чадна, бусдыг төдий чинээ хайрлаж чадна.
ХОЁРТ: Амьдралыг айдасгүй нүүр тулж сур. Би бүх зүйлсээс айдаг байсан. Айдас аюулгүй байлгадаг гэж бодож байгаа бол алдаа юм. Айдас биш хайр л таныг аюулгүй байлгаж чадна.
ГУРАВТ: Баяр баясгалан, инээд, хөөрөөр амьдар. Инээд баяр баясал маш чухал зүйл. Бид хэрхэн ийм байхаа бүгд мэддэг. Бид инээд, баяр хөөр ихтэй байсан бол эмнэлэг, шорон, хорт хавдрууд улам цөөхөн байх байсан.
ДӨРӨВТ: Амьдрал бол бэлэг. Амьдралыг бэлэг байж гэдгийг харамсалтай нь та амьдралынхаа сүүлийн мөч хоромд мэддэг. Бэрхшээл саад хүртэл бэлэг юм. Миний бэлэг хорт хавдар байсан юм. Хорт хавдар намайг алж байна гэж бодож байсан ч үнэндээ би хорт хавдар тусахаас өмнө өөрийгөө алж байсан юм. Харин хорт хавдар намайг аварсан. Хэрэв зовлон бэрхшээл тань бэлэг шиг харагдаагүй бол та бэлэг гэж харах төгсгөл хэсэгт нь ирээгүй байна.
ТАВД: Хамгийн чухал зүйл бол ТА ӨӨРӨӨРӨӨ Л БАЙ. Өөрийнхөө өвөрмөц онцгой хувилбарт талархаж, таашаан амьдар. Өөрийгөө хэн гэдгийг мэдэрч өөрийгөө нөхцөл болзолгүй хайрлаарай” гэжээ.