Яагаад Германд их сургуулиуд үнэ төлбөргүй байдаг юм бэ?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-03-12 01:54:28

Яагаад Германд их сургуулиуд үнэ төлбөргүй байдаг юм бэ? 

Энэ 63 тай цав цагаан үстэй эмэгтэй бол их сургуулийн доктор хүн. 

Би түүнээс энэ асуултыг асуулаа...

Тэрээр  өрөөндөө бараг 50 шувуу тэжээдэг. 3 өрөө байр нь хоёр том балконтой. Тэнд нь яг л цэцэрлэг мэт олон ургамал ургадаг. Ширээн дээр явж байсан шоргоолжийг аятайхан бариад гадаа гаргаж байх зуураа над руу харснаа:

- Уул нь боловсрол дэлхий даяар үнэгүй байх ёстой. Намайг оюутан байхад төлбөргүй байгаад зогсохгүй бүр хүн бүрт тэтгэлэг өгдөг байсан юм. Онц, муу сурсан нь чухал байгаагүй. Хамгийн гол нийтээрээ сурах идэвхийг өрнүүлэх нь чухал байсан. Одоо тэгдэггүй нь харамсалтай. 

Тийм байж л хүн бүрт сурах бололцоо олдож бас сурсныхаа төлөө цалин авах нь маш сайн хэрэг. Ядаж л ажилгүй байхын оронд сураад мөнгөтэй болье гэж бодно. Ард түмэн боловсролтой байх тусам улс орондоо хэрэгтэй байдаг. 

Боловсрол өөрөө хэзээ ч бизнес болох ёсгүй. Хэдий боловсрол олж авах хэцүү байх тусам тэр хэмжээгээр хүмүүс буруу зүйлд татагдаж, үзэл бодлоо худалдаж, нийгэм нь харанхуй байдаг. 

Улс орны боловсрол өндөр үнэтэй, хүмүүс сурч чадахгүй байх нь эрх барьж байгаа цөөнхид ашигтай. Олон цэрэгтэй зэвсэгээр зэвсэглэсэн технолгиор хөгжсөн нь биш харин боловсролтой ард түмэн хамгийн хүчтэй байдаг. 

Хүн ам бага байх тусам боловсрол сайтай байх ёстой... 

Холбоотой мэдээ