“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал“ үндэсний II чуулган болно
Нийгэм2024.03.12/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг 2024 оны гуравдугаар сарын 16-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, санаачилгын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхээс гадна эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж, уриалга гаргах юм.