Хиймэл оюун ухааны хувьслын явцад худалдан авахад нэн тохиромжтой 5 хувьцаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-03-27 00:11:46

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш хиймэл оюун ухаан технологийн салбарт хүч түрэн орж ирсэн билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид та бүхэнд хиймэл оюун ухааны хувьслын явцад худалдан авахад нэн тохиромжтой 5 хувьцааг танилцуулъя.

  1. QUALCOMM Incorporated (NASDAQ: QCOM)

QUALCOMM компанийн хувьд түлхүү утасгүй технологийн салбарт зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн дэвшлийг санал болгодог. Тэдний гол бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй чип бөгөөд хиймэл оюун ухааны технологи хөгжихийн хэрээр чипийн эрэлт ч нэмэгдэх төлөвтэй байгаа билээ. Тиймээс хэрэв та хувьцаа худалдан авахаар төлөвлөж байгаа бол тус компанийн хувьцааг сонирхоод үзээрэй.

  1. Intuitive Surgical, Inc. (NASDAQ: ISRG)

Intuitive Surgical, Inc. компанийн хувьд физик эмчилгээний салбарт ажиллагсад хийгээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд туслах зорилготой бүтээгдэхүүнүүдийг бүтээж, хөгжүүлж, үйлдвэрлэдэг бөгөөд шинжээчдийн зүгээс тус компанийн нэгж хувьцааны үнэлгээг ойрын ирээдүйд 430 ам.долларт хүрнэ хэмээн тооцоод байгаа юм. Одоогоор тус компанийн нэгж хувьцааны үнэлгээ нь 394.07 байгаа ажээ.

  1. NVIDIA Corporation (NASDAQ: NVDA)

NVIDIA Corporation компанийн хувьд график, тооцоолол хийгээ сүлжээний шийдлүүдийг санал болгож байдаг. Тэдний үйлдвэрлэдэг чип нь дэлхийн технологийн салбарын тэргүүлэх сонголтуудын нэг мөн бөгөөд хиймэл оюун ухаан хөгжүүлэн ашиглагч компаниудын хувьд NVIDIA Corporation компанийн нийлүүлдэг хурд, хүч, үр ашгийн гайхамшиг болсон бүтээгдэхүүнүүдгүйгээр өнөөгийн энэ амжилтад хүрэхгүй билээ.

  1. Apple Inc. (NASDAQ: AAPL)

Apple Inc. компани нь өргөн хэрэглээний электрон төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлдгээрээ бидэнд хэдийнээ танил болсон билээ. Тэдний нийлүүлдэг iPhone, iPad, Mac зэрэг төхөөрөмжүүд дээрх хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнүүдийн хувьд ирэх жилүүдэд хүмүүсийн хоорондоо харилцах харилцаанд хувьсал авчрах нь тодорхой болсон. Улмаар хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр тэдний бүтээгдэхүүнүүдийн эрэлт ч даган өсөх нь илт. Тиймээс ч шинжээчдийн зүгээс хувьцаа худалдан авахаар сонирхож буй хэн бүхнийг тус компанийн хувьцааг сонирхоорой хэмээн зөвлөж байгаа ажээ.

  1. Microsoft Corporation (NASDAQ: MSFT)

Microsoft Corporation компанийн хувьд суурин компьютер, дата төвүүд хийгээд ухаалаг төхөөрөмжүүдийг нийлүүлдэг. Тэгвэл хиймэл оюун ухааны технологи нь энэ төрлийн төхөөрөмжийн борлуулалттай шууд хамааралтай хөгжих тул тэдний хувьцааг худалдан авах нь алдагдалгүй хөрөнгө оруулалт гэлтэй.


Эх сурвалж: Insider Monke

Холбоотой мэдээ