Халдлагын үеэр олон хүний амь аварсан София Мейер

Дэлхий
khiimori.co@gmail.com
2024-03-28 11:21:58

Москва хотын “Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр олон зуун хүнд гадагш гарахад тусалсан 25 настай София Мейерт жүжигчид болон олны танил хүмүүс талархал илэрхийлэв.

Жүжигчин Сергей Светлаков, спортын тайлбарлагч Виктор Гусев нар бүсгүйд талархал илэрхийлснээр Софиягийн тусламжтайгаар амьд гарч чадсан хэмээн хүмүүс цахимаар талархал илэрхийлж эхэлжээ


VIP хэсгийн зохион байгуулагчаар 2.5 жил ажиллаж байгаа Софияд байсан 20 гаруй түлхүүрийн тусламжтайгаар буудалцааны үеэр олон зуун хүн гадагш гарсан байна.


Эхнэр болон хүүгийн хамт амь аврагдсан жүжигчин Сергей Светлаковын ярьснаар София эр зоригтойгоор хүмүүсийг гадагш гаргаж, террористууд коридорт гарч ирэхээс сэргийлэн хаалгануудыг хааж байсан гэнэ.

Холбоотой мэдээ