Ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-04-05 13:49:38

Л.Оюун-Эрдэнийн өчигдөр УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг анзаарсан бол их олон юмны сэжүүр хөвөрнө.  Тэрээр  

-Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь Эрдэнэс Монголын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг Улсын Их Хурал удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна гээд зарлачихлаа. 

Ер нь стратегийн ордуудад багтдаг монголын томоохон компани, цөөн гэр бүлийн өмч болсон. 

Тодруулбал, 

-MCS-ийн Ж.Оджаргалын Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг "Энержи Ресурс" компани,

-МАК-ийн Б.Нямтайширын эзэмшил дэх "Цагаан суварга орд",

-МАК-ийн Б.Нямтайширын эзэмшил дэх "Нарийн сухайт" нүүрсний орд болон бусад ордууд. 

Энэ ордуудыг буцааж авч чаддаггүй юм гэхэд Засгийн газар хувь эзэмшдэг байх ёстойг Ерөнхий сайд илэрхийлж,  

-Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх,

--Нийт хувьцааны 20-иос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх,

Өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзлээ гээд мэдэгдчихлээ.

Тэр ч бүү хэл "Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ" гээд зарлачихлаа. 

Одоо Л.Оюун-Эрдэнэ Н.Номтойбаяр тэргүүтэй шинэ дайснуудаа хүлээх л үлдэж дээ.


Холбоотой мэдээ