"Бурханч лам Г.Пүрэвбат хаднаас унаж, хоёр удаа хагалгаанд орсон"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-04-12 05:25:18

МУСГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбат энэ сарын 10-ны өдөр таалал төгссөн. 

Тэрээр дөрөвдүгээр сарын 8-ны даваа гарагт ГССҮТ-д хавсарсан хүнд гэмтэлтэйгээр ирж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр хаднаас унаж хавирга хугарсан, хавсарсан гэмтэлтэй байсан бөгөөд хоёр удаа яаралтай хагалгаанд оржээ. Шалтгааны хувьд өндрөөс унасан гэх анхан шатны дүгнэлт гарсан. Одоогоор ослын шалтгааныг шалгахаар хууль, хүчний байгууллагынхан ажиллаж байгаа. 

Г.Пүрэвбат агсан Монголын бурхны шашны урлаг, соёл, урлахуйн ухааныг дахин сэргээх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн байв. Өөрийн төрсөн нутаг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт 2010 оноос Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулж, “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг. Өдгөө уг хийд нь сүсэгтэн олон, гадаад, дотоодын жуулчдын очих дуртай газар болсон билээ.

Холбоотой мэдээ