Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯРЫГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжилж байна. Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний шөнө буюу өнгөрөгч Ням гаригт гэрээсээ гарч явснаас хойш сураггүй алга болсон гэх мэдээлэл байна. Түүнийг сураггүй алга болсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад бүртгэж, эрэн хайж байгаа аж.
Өмгөөлөгч Г.Батбаярыг харсан хүн байвал нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст яаралтай хандахыг мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгааг албаныхан мэдээллээ.