ЭКСТРИМ АЯЛАГЧДАД ТРЭНД БОЛЖ БУЙ АЯЛЛЫН ТӨРЛҮҮД
НийгэмСАНАЛ БОЛГОХ АЯЛЛЫН ТӨРЛҮҮД
Та анзаарсан уу? Сүүлийн жилүүдэд залуусын амьдралын хэв маяг үнэт зүйлээ өөрсдөө бүтээхийн төлөөх тэмцэл болсныг. Ялангуяа чөлөөт цагаа хундага тулгаж бус хувь хүнийхээ хөгжилд зарцуулах хандлага давамгайлж байна.
Тэр дундаа аялалд явж, ажил амьдралын нэгэн хэвийн тойргоос гарч эрч хүчээ сэлбэх нь тэдний хувьд энгийн үзэгдэл болжээ. Адал явдал, дурсамжийг бүтээхээр цалингаа хуримтлуулан эх орноо тойрох залуус маань ихсэж байгаагийн хэрээр залуусын сэтгэхүй, хандлага эерэг болж буй нь нийгэмд эерэг тусгалаа өгч байна. Энд жинхэнэ аялагч залуусыг ярьж байгаа юм шүү. Тэд хоггүй эко аялагчид юм.
Тэдний аяллын төрөл олон сонголттой болж аялах, өөрийгөө сорих хүслийг нь улам өдөөсөн экстрем аяллууд эрчээ авч эхэллээ. Үүнтэй холбоотой аялагч танд дараах аяллын төрлүүдийг санал болгож байна.
1. ЖИНХЭНЭ КАЙФЫГ МЭДРҮҮЛНЭ
Алдарт тоомтын агуй нэртэйгээр манай сайтад зарагдаж буй уг аялал маань зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа аялагчдын эрэлттэй аяллын нэг болсон юм. Тэгэхээс ч аргагүй экстрем аялал ажээ. 82 метрийн өндөр уулнаас доош олсоор агуй уруу бууж, агуйн таазнаас бэхэлсэн дүүжин савлуур дээр бэхэлгээтэй савлаж, үүний дараа агуйнаас доош ахин олс ашиглан газарт буух адал явдалт аялал юм.
Айдсаа даван туулж жинхэнэ кайфыг мэдрүүлэн, байгалийн сайханд хээрийн хоолоор дайлуулан суухаар ч аргагүй кайфтай биз дээ.АЯЛАГЧДАД
2. МОНГОЛДОО АНХДАГЧ ХӨДӨЛГӨӨНТ ГҮҮР
Экстрем аяллын багц 1 нэртэйгээр сайтад маань зарагдаж буй дотроо 3 төрлийн үйлчилгээтэй аяллыг танилцуулъя. Мэдээж экстримийг танд жинхэнэ мэдрүүлэх аялал. Юу вэ? гэвээс та 25 метрийн өндөр Ханан хадны авиралт хийх явдал юм. Мөн 420 метр зайд агаарын замыг туулснаар хамгийн хямдаар нисэх мэт мэдрэмжийг авах Zipline нь таныг стресийг тайлах шидтэй гэнэ шүү. Үүнээс гадна Хөдөлгөөнт гүүр гэж бий. 120 метр урттай 30метр өндөртэй Монголын анхны хөдөлгөөнт дүүжин гүүрээр явж айдсаа дарах мэдрэмжийг аваарай. Хамгийн гайхалтай мэдрэмж юм шүү. Тренд болох нь аргагүй байгаа биз. БОЛЖ БУЙ АЯЛЛЫН ТӨРЛҮҮД
3. МОНГОЛДОО ГҮНИЙ ШУМБАЛТ ХИЙЕ
Адал явдалт, экстрим зүйлд дуртай хүн бүхний явах аялал болох Гүний шумбалттай хагийн хар нуурын аялал юм. Танийг ёстой завгүй байлгана. Дээрх гурван үйлчилгээн дээр нэмээд Хагийн хар нууранд гүний шумбалт хийн усан доорх ертөнцтэй танилцах юм шүү.
Үүгээр ч зогсохгүй спорт загасчлал, морин аялал, завин аяллыг багтаасан тун чиг харах, үзэх, хийх зүйл ихтэй адал явдалт аялалдаа.
4. ТАНЫГ УЙДААХГҮЙ РАФТИНГ АЯЛАЛ
Дараагийн дурдах тренд болж буй аялал бол Туул болон Орхон голын рафтингийн аялал юм. Үзэмжит байгаль, туул голоо өөр өнцгөөс харж, нүд баясган сэтгэлээ сэргээн, рафт завин дээр хэрхэн сэлүүрдэх, голын урсгал, гольдролыг унших зэрэг усан аяллын анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд багаар ажиллах чадвар тань бас дахин нэмэгдэх олон давуу талтай аялал юм.
Мөн дугуй болон рафьт завин аяллыг нэг өдөр багтаасан гэдгээрээ Орхон голын аялал маань онцлогтой. Мэдээж байгалийн сайханд завиар сэлүүрдэн явах нь бөөн бөөн кайф байна шүү дээ.
5. МОТО СОНИРХОГЧ ХҮН БҮХЭНД
Энэ жинхэнэ экстрем, нөгөө күүл аялал нь шүү. Мото аялал гээд төсөөлөөд үздээ. Бөөн адал явдал, догдлол биз дээ. Байгалийн сайхан, гоо үзэсгэлэн дундуур мотоциклтой салхи татуулан давхиж, эрх чөлөөг мэдэр, тэвчээр сорьсон аялал тренд болох нь ойлгомжтой биз. Өөрийгөө сорих гаалтай боломж олгох ийм аяллыг алгасч болохгүй шүү аялагчид минь.