"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-04-30 03:45:57

Ногоон автобсуны хэрэгт "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг холбогдсон. Улмаар нийслэлд учирсан хохирлыг тус компаниар нөхөн төлүүлэхээр болсон байдаг. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өмнө нь мэдээлэл өгөх үеэрээ тендерийн баталгаанд тавьсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан. Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийн нийтийн тээврийн зориулалттай хөрөнгүүдийг үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдсан.

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийн зарим хөрөнгө үнэлэгдээгүй. Үүнд дахин тодруулга хийж, АТГ-аас эцсийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгт үнэлсэн хөрөнгийг өгье гэсэн.

Эдгээр нь нийтийн тээврийн зориулалттай автобус баазууд, гарааш, газрын эрх, засварын төвүүд байгаа гэх тайлбарыг хэлж байсан.

Тэгвэл тус компанийн 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өчигдөр /2024.04.29/  НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.

Холбоотой мэдээ