Б.Отгон

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-04-30 09:15:30

Бидний Хүүхдийн паркийн газрыг

Таны Солонгос захирал булаах гээд байна.

Та хэнийх нь  талд вэ? УИХ-ын гишүүн  Д.Өнөрболор оо


Төрд "төлөөний хүн"-ээ шургуулчихсан гадныхан яаж давардагийг өчигдөр "Сөүл" рестораны захирал гэх Солонгос эр үзүүллээ. Хэвлэлийн хурал зарлаж  парк доторхи Сөүл рестораны гадаах зогсоолыг  ногоон байгууламж болгохыг эсэргүүцэж, ЭСЯ-ндаа хандсан.  Хэрвээ энэ газрыг өөрсдөд нь ашиглуулахгүй бол хоёр орны  70 жилийн найрамдалт харилцаанд сэв сууна хэмээн  заналхийлэв.  “Сөүл” ресторан паркийн газраас суурины хэмжээгээр л эзэмшиж буй. Гаднах газар нь Нийтийн эзэмшлийн буюу  хүүхдийн паркийн газар. Хот үүнийг  тохижуулж болох эсэхээ Солонгосчуудаас асуух уу? Нарийн яривал та нар Хүүхдийн парк дотор Кимчи буцалгаж, сөжү сөгнөж хөлчүүрхэн, машины хорт утаагаар Монголын үрсийг утаж, Монголын хүүхдүүдийн тоглох, амрах  орчноос нь хумслах эрх байхгүй шүү. 

Энэ Солонгосчууд Монголд  яагаад ийм том байна вэ? Төр нь авлигажчихсан. Дарга нарт нь таван цаас атгуулчихсан байхад хүүхдийн парк дотор нь ресторанаа байгуулж болж байна. Дархан цаазат газарт нь хороолол барьж болж байна. Хууль зөрчиж, хүссэн  мөнгөө олж болж байна. Бүр  өөрсдийн "төлөөний хүн"-ээ төрд нь шургуулаад хууль дүрмийг нь баталж, төрийг нь удирдаж болж байна. Эцэст нь мөнгө байхад бид Монголд хүссэнээ  хийнэ гэдэг үүднээс үр хүүхдүүдээс нь газрыг нь булааж, ард түмнийг нь заналхийлээд сууж байна. 

УИХ-ын гишүүн Д. Өнөрболор таныг Солонгосчуудын  "төлөөний хүн" болж төрд сууж буйг чинь хамтрагч чинь илчлээд өгчихлөө. УИХ-ын гишүүн бол  Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах тангарагтай. Та Монголын нийт хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой болохоос хэдэн Солонгосын эрх ашгийг хамгаалах ёсгүй.  Учир нь та жирийн бизнес эрхлэгч биш. УИХ-ын гишүүн. Тангарагаасаа няцсан та тангараг ёсоор Монголын төрөөс зайлна уу? Сэлэнгэ, Дархан, Төв аймгийнхан гадны ийм тавиулуудыг таньж авцгаасан нь маш сайн.


Холбоотой мэдээ