Амьдралын саад бэрхшээлийг зоригтойгоор даван туулж чадсан алдартнуудын зөвлөгөө
Сонин ХачинЗаримдаа аливаа асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй мэт санагдах ч үнэндээ энэ нь ердөө л туршлага дутсантай холбоотой байдаг. Тиймээс асуудлыг шийдэх арга замыг хайхдаа амжилтад хүрсэн хэн нэгнээс зөвлөгөө авах, эсвэл танаас илүү их оймс элээсэн, амьдрал олон удаа унаж бүдэрч босож ирсэн хүнээс зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт байдаг. Ингээд өөрийн амьдралд тулгарсан саад бэрхшээлүүдийг зоригтойгоор даван туулж чадсан алдартнуудын өгсөн зөвлөгөөтэй танилцацгаая
1. Махатма Ганди - Өөрчлөлтийг хүлээж авах
Өөрчлөлт гэдэг ерөнхийдөө төвийг сахисан, тодорхой бус байдаг бөгөөд шинэ боломжийг нээхээс гадна, санаанд оромгүй асуудалтай нүүр тулгарахад нөлөөлдөг. Энэхүү өөрчлөлтийг хүлээж авах, эсвэл бууж өгөх эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Гэхдээ бидний амьдрал тэр чигтээ өөрчлөлттэй холбоотой байдаг учир өөрчлөлтөөс зугтах боломж огт үгүй. Эртний алдартнуудын үзэж байгаагаар өөрчлөлт нь хэр том, хэр аймшигтай байгаагаасаа үл шалтгаалж амьдралд заавал байх ёстой зүйлийн нэг гэнэ. Өөрчлөлт хэдий чинээ тухайн хүнд тавгүй мэдрэмж төрүүлж, тухайн хүнээс хүч шаардаж байна төдий чинээ таны амьдралд гарч буй эерэг өөрчлөлт байх магадлалтай. Мэдээж, аливаа өөрчлөлтийг хүлээж авахад эхэндээ хэцүү байдаг ч хэсэг хугацааны дараа энэ нь байх ёстой зүйл мэт болж, таны сэтгэлд нийцэж эхэлнэ. Өөрчлөлтийн тойргийг хэзээ ч таслах боломжгүй учир өөрчлөлттэй тэмцэх, өөрчлөлтөөс зугтах бус харин дасан зохицож, өөрчлөлтөөс суралцах хэрэгтэй.“Дэлхий дээр харахыг хүсэж буй өөрчлөлт нь та өөрөө байгаарай” -Махатма Ганди
2. Александр Македонский - Зоригтой, шийдэмгий байх
Домгоос харахад газар тариалан эрхлэгч Гордиус зөгнөлийн ачаар Фригийн хаан болсон гэнэ. Тэрээр тогтсон өдөр Зевсийн сүм рүү тэргэнцрээр явсан бөгөөд ийнхүү хаан ширээнд суусан байна. Хожим нь тэргэнцрийг үндсэн цайзад оруулж, тайлахад хэцүү зангилаагаар уясан бөгөөд уг зангилааг тайлж чадсан хүн нь Азийн удирдагч болох ёстой байжээ.
Маш олон хүмүүс уг зангилааг тайлах оролдлогыг хийж байсан ч төдийлөн амжилтад хүрээгүй байна. Нэгэн удаа Фригийн нийслэлд түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэг болох Александр Македонский ирсэн бөгөөд тэр мөн л Азийг удирдахыг хүссэн аж. Ингээд тэрээр зангилааг сэлмээрээ тас цавчиж ялалтыг авчирсан байна. Үнэндээ зангилааг тайлахын тулд ямар ч арга ашиглах боломжтой байсан ч өмнөх оролдлогуудыг хийсэн хүмүүс зөвхөн гараараа тайлах хэрэгтэй гэж үзэж байсан бололтой. Энэхүү аргыг орчин үеийн өдөр тутмын амьдралд ашиглах боломжтой бөгөөд сэлэм далайж зангилаа таслах хангалттай зоригтой байхад л болно.
3. Авраам Линкольн - Боломжит эрсдэл
Эрсдэл гэдэг нь боломж эсвэл ялагдал юм. Боломж болон эрсдэлийг зэрэг ашигласнаар та хүссэн үр дүндээ хүрч чадна. Эрсдэл ерөнхийдөө төлөвлөгөөтэй ойролцоо боловч төлөвлөгөөнөөс ялгарах онцлог нь түүнийг удирдах боломжгүйд оршино. Учир нь та үл мэдэгдэх зүйлийг зөвхөн өөрийн зөн совинд найдаж хийдэг бөгөөд үүний үр дүн нь хүлээлтээс давсан байж болно. Хамгийн гол нь зөв цаг хугацаагаа сонгох хэрэгтэй. Ерөнхийдөө эрсдэлийн үндсэн шалтгаан үүнд оршино. Та хэзээ ч өөрийгөө үнэхээр зөв цагтаа алхам хийсэн үү гэдгээ мэдэх боломжгүй. Тиймээс боломжит эрсдэлийг хайхрамжгүй байдлаас ялгаж сурах хэрэгтэй юм. Эхний тохиолдолд үр дүн эерэг байх магадлал илүү өндөр байдаг. Харин хайхрамжгүй эрсдэлийн хувьд таны төсөөлж буй үр дүн ерөнхийдөө хэт мөрөөдлийн байх магадлалтай. Хэдийгээр эрсдэлийг төлөвлөж болохгүй ч үнэлэх боломжтой гэдгийг бүү мартаарай.
“Хэрвээ та зааныг арын хөлөөс нь барьсан ч тэр зугтахыг оролдож байвал түүнийг тавьж явуулсан нь дээр” - Авраам Линкольн
4. Томас Эдисон - Азгүйдлээсээ суралцах
Хэдийгээр энэхүү санаа тийм ч таатай сонсогдохгүй байгаа ч олон алдартнуудаас харахад тэд бүтэлгүйтлээсээ суралцсан тохиолдол багагүй бий. Тэгвэл та өөрөөсөө “би бүтэлгүйтлээсээ юу сурсан бэ? Би бүтэлгүйтлээсээ суралцаж чадаж байна уу” гээд асуугаад үзээрэй. Томас Эдисоны хувьд мянга мянган бүтэлгүй арга замыг хайж, эцэст нь чийдэн бүтээх шилдэг арга олсон нь бүтэлгүйтлээсээ суралцах нь үр дүнтэй болохыг харуулж байгаа юм. Мэдээж, тэр бусад хүмүүсийн адилаар бүтэлгүйтэж байсан ч бүтэлгүйтлээсээ дүгнэлт хийж, зорилгодоо бага багаар ойртсоор л байсан юм. Хэрвээ та бүтэлгүйтэл, азгүйдэлтэй нүүр тулгарсан бол энэ нь таны өнгөрсөнд болсон зүйл гэдгийг санаж, танд нүүрлэсэн хохирлыг шинэ хуримтлуулсан туршлагаараа залруулах хэрэгтэй. Үүний тулд та өнгөрснөө үргэлж санах хэрэггүй бөгөөд харин түүнээс яг танд хэрэг болох зүйлийг л өөртөө үлдээж, бусдыг хаях нь зүйтэй. Таны өмнө маш олон бүтэлгүйтэл байх бөгөөд та бүгдийг урьдчилан тааж мэдэх боломжгүй. Хамгийн гол нь азгүйдэл таныг хохироогоод зогсохгүй, асар их туршлагыг өгдөг гэдгийг санах нь зүйтэй. Дүрмийн дагуу бүтэлгүйтэл сайн зүйл багатай ч бүтэлгүйтэлтэй учрах нь асар их амьдралын туршлагыг хуримтлуулах гайхалтай боломжийг танд нээж өгч байгаа юм.
“Би бүтэлгүйтэх дургүй байсан ч, үр дүнгүй 10,000 арга замаас цорын ганцыг олсон” - Томас Эдисон
5. Нельсон Мандела - Хүсэл тэмүүлэлдээ үнэнч бай
Ямарваа нэгэн зүйлийг тууштай сонирхдог хүмүүсийн хувьд зүгээр л урсгалаараа явж байгаа хүнээс илүү амжилт гаргадаг. Түүний энэхүү сонирхол, тууштай байдал нь бүхий л хүндрэлийг давж туулахад тусалдаг. Үүний нэгэн тод жишээ нь Нельсон Мандел юм. Тэрээр 27 жилийг хорих ангид өнгөрүүлсэн боловч түүний үнэт зүйлсийн төлөөх тууштай байдал нь түүнийг хорих ангиас суллагдаж, Өмнөд Африкийн ерөнхийлөгч болоход нөлөөлсөн байна. Үүнд хамгийн гол нь зорилго, үнэт зүйл, сонирхлоо зөв тогтоох нь хамгийн чухал. Сонирхол гэдэг нь бодитой, хувийн зүйл байдаг. Эс тэгвээс энэ нь зүгээр л түр зуурын л зүйл болж өнгөрөх магадлалтай. Хэрвээ та хоббитой бол бүх хүч чадал, чөлөөт цагаа хоббиндоо зарцуулах хэрэгтэй болно. Өөрийн хоббиг орлогын эх үүсвэр болгож ажиллахыг хичээ. Энэ тохиолдолд хүндрэлүүдийг та зүгээр л нэг сонирхолтой даалгавар мэтээр хүлээж авах болно.
“Өөрийн зорилго, сонирхолдоо үнэнч байж чадвал хэн ч амжилтад хүрч чадна” -Нельсон Мандела
6. Элеонора Рузвельт - Өөртөө итгэх итгэл
Хэрвээ та өөртөө итгэхгүй байвал таны эргэн тойронд байгаа хүмүүс ч танд итгэхгүй. Хүмүүс өөртөө итгэлтэй, хүчтэй хүмүүст дуртай байдаг бөгөөд харин сул дорой нэгнийг төдийлөн үнэлдэггүй. Гэхдээ орчин үеийг 100 жилийн өмнөхтэй харьцуулахад арай зөөлөн болсон гэхэд болно. Үүний ачаар хүмүүс өөрт тулгарсан асуудлыг бусадтай хамтарч шийдвэрлэх боломжтой болсон. Заримдаа таны хажууд таныг дэмждэг хэн нэгэн байхад л та асуудлыг төвөггүйхэн шийдвэрлэж чаддаг. Гэхдээ өөртөө итгэлтэй хүн ганцаараа үлдсэн ч сэтгэлээр унахгүй бөгөөд энэхүү итгэл нь танд өөрийн тусламжийн гарыг сунгах юм. Өөртөө итгэлтэй байдал болон их зан хоёрыг мөн ялгах хэрэгтэй. Хэдийгээр энэ нь хоорондоо ижил утгатай боловч эсрэг, тэсрэг үр дүнтэй байдаг гэдгийг санаарай.
“Өөрийн мөрөөдөлд итгэдэг хүний ирээдүй гайхалтай байдаг”- Элеонора Рузвельт