ДОКТОР А.УНДРАА: ОЮУН-ЭРДЭНЭ, ЭЛБЭГДОРЖ ХОЁР ХОЕУЛАА ХАРВАРД ТӨГСӨӨГҮЙ...
НийгэмДОКТОР А.УНДРАА: ОЮУН-ЭРДЭНЭ, ЭЛБЭГДОРЖ ХОЁР ХОЕУЛАА ХАРВАРД ТӨГСӨӨГҮЙ...
Монголоор дүүрэн дэлхийн номер нэг гэгдэх Харвардын их сургууль төгссөэ ажилгүй улс төрчид байна шүү. Харин энэ талаар Харвардын төгссөэ УИХ-ын гишүүн А.Ундраа ийн ярьсан юм.
-Монгол улсад Харвард төгссөн 5-6 хүн л бий. Миний мэдэхээс Ц.Мөнх-Оргил бид хоёр. Бүр Харвардын хананд, сайтад байдаг юм. Харвард төгссөн, төгсгөсөн гэдэг хоёулаа бахархал байдаг. Гэтэл манайд сургууль төгсөөгүй хэрнээ Харвард нэрээр овоглочихсон нөхдүүд цөөнгүй. Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдорж хоёр Харвард төгсөөгүй. Харин АНУ-д Харвард төгссөн гэх сертификаттай нөхдүүд шүү. Тийм амархан төгсдөг сургууль биш. Харвардын удирдлага тус сургуульд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад багш нарт нэрээрээ дамжаа, дугуйлан хичээлүүлэх, нэмэлт орлого олохыг зөвшөөрдөг. Тэр зарчмаар дамжаа төгссөн нөхдүүд. Манайд мэргэжлийн үнэмлэхтэй селесарь, тогооч, үсчин төгсгөнө гэсэн зар байдаг биз дээ. Түүнтэй адилхан дамжаанд Хятад, Вытнем, Солонгос иргэд сууж байгаа харагддаг. Жинхэнэ Харвардын их сургууль төгссөн нөхрийг төгсөхөөс нь өмнө томоохон банкууд ажлын санал тавьдаг юм. Надтай төгссөн нөхдүүд дэлхийн том банк, хуулийн фирмүүдэд ажиллаж яваа сураг бий.
-“Ховдоос-Харвард” төгссөн гэж Батнайрамдал гэдэг нөхөр яриад байгаа. Үнэн үү.
-Тэр худлаа. Тийм нөхөрт подвалын дамжаанд суух БСЗ олгохгүй шүү. Элбэгдорж Оюун-Эрдэнэ хоёр дамжаанд сууснаа Харвард төгссөн гэж ярих буруу. Тэр хоёрт мөнгөлөг дардастай сертификат, хар хувцастай зураг бий. Тэр зураг даруулах чөлөөтэй. Залилангийнхан тийм хувцас бөгж хулхи гэрчилгээ авдаг юм.