СЕХ: Н.Номтойбаяр авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэлд бүртгэгдсэн гэсэн “лавлагаа“ ирсэн

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-06-02 03:05:08

Сонгуулийн Ерөнхий Хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүйн учрыг тайлбарлав.

Энэ талаар СЕХ-ны хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ

"Нэр дэвшигчид тавигддаг тусгай шаардлагын нэг болох авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон эсэх лавлагааг ЦЕГ-ын Мэдээллийн сан хариуцсан нэгжээс ирүүлдэг. 

Тус лавлагаанд “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэлд бүртгэгдсэн байна гэж ирсэн. 

Татварын өртэй бол Татварын Ерөнхий Газар, гэмт хэрэг үйлдсэн, ял эдэлж байгаа эсэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг ЦЕГ, иргэнд өртэй эсэх лавлагааг Дээд шүүхээс гаргаж өгдөг. 

Эдгээр эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаанд үндэслэж СЕХ шийдвэрээ гаргадаг." гэв.

Холбоотой мэдээ