Барби Шү: Түүнээс салсны дараа би шоу ертөнцийг орхихыг хүссэн

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-06-07 22:54:41

Тайванийн алдарт жүжигчин Барби Шү болон түүний нөхөр Кү Жүн Ёп нарын хайрын түүх олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ. 

1999 онд үерхэж байсан хосууд хол зай болон карьерийнхаа төлөө салахаар шийдсэн бөгөөд 20 гаруй жилийн дараа эргэн нийлж, гэрлэлтээ батлуулсан билээ. Энэ тухай Барби Шүгийн VOGUE сэтгүүлд өгсөн ярилцлагаас хүргэж байна. 

Барби Шү "Би шоу ертөнцийг орхихыг үнэхээр их хүсэж байсан. Шоу бизнесээс л болж би түүнтэй чөлөөтэй харилцаж чадахгүй байгаа нь энэ салбарыг үзэн ядахад хүргэсэн. 

Би түүнээс салсны дараа найзууд хэвээр байж болох уу гэж асуусан ч тэр дахиж харилцахгүй байсан нь дээр гэж хэлсэн. Бид салсны дараа тэр их тайван байсан нь миний зүрхийг улам ихээр шархлуулсан. Тиймээс би 20 жилийн дараа над руу дахин холбоо барина гэж төсөөлж ч байгаагүй. Менежер маань намайг ятгаж, Лондонд гурван сарын хугацаанд сэтгэлийн шархаа эдгээж, амьсгаа авахаар шийдсэн. Хэдийгээр дүүгийнхээ хамтаар Лондонд байсан ч DjKoo үргэлж л бодогддог байсан. 

Бид эргэн холбоо барих үедээ эхний ээлжинд хэдэн долоо хоногийн турш чаталсан. Дараа нь дүрсээ харан ярилцах үед би шууд л "Хөөх, чи үнэхээр хөгширчээ" гэж хэлснээ санаж байна. Харин тэр надад "Чи үнэхээр үзэсгэлэнтэй байна. Огтхон ч өөрчлөгдөөгүй байна" гэж хэлсэн. 

Түүнтэй уулзсаны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Заримдаа шөнө дунд сэрээд зүүд биш байгаа гэж боддог. Бодит гэдгийг нь мэдрэхийн тулд түүнийг халзан толгойд хүрэхэд л хангалттай байдаг" гэжээ. 



Холбоотой мэдээ