Сэтгүүлч Эмүжин: Ганзага татах насанд нь гар бүү амраа.
Улс ТөрГанзага татах насанд нь гар бүү амраа.
Золбаяр, Лодойсамбуу, Лүндэг...
За энэ гурван залууг дэмжинэ, Золбаяр, Лодойсамбуу нар сэтгүүлзүйн салбарынх, Лүндэг менежмэнт, IT-гаар мэргэшсэн, тэд гурвуулаа төрд хариуцлага үүрч үзсэн, гурвуулаа гэрээ засч, ханиа түшиж, үрээ үнэрлэсэн аавууд.
Хамгийн гол нь гурвуулаа сэтгүүлзүйг сэвүүрзүй болгохоос ангид оршсон.
Залуур барих залуу үеийн чамбай төлөөлөл, нэг ч хууль бүтэн уншиж үзээгүй нөгөө хэдэн гишүүдийг бодоход хуулиа ч уншина, задална, судална, нийгэм дэх нөлөөллийг нь ч олж харна, бодлого ч боловсруулна.
Ө.Золбаяр Дундговь, Дорноговь, Говьсүмбэрт нэр дэвшиж байгаа, сэтгүүлзүйн салбарт 2004 оноос ажиллаж, 2016 оноос Засгийн газрын хэвлэлийн албанаас эхлэн төрд хариуцлага үүрсэн, гал усан дундуур гартаа үзэгтэйгээ алхсан нөхөр дөө.
Дөрвөн хүүхдийн аав, удам дамжсан усны хайгуулчид, говийн залуу.
Ч.Лодойсамбуу Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн, 2007 оноос өдөр тутмын сониноос сэтгүүлзүйн ажлаа эхэлсэн, Боловсролын яаманд дөрвөн жил хэвлэл хариуцсан, телевизийн салбарт Улаан бал нэвтрүүлгээрээ танигдсан, улстөрд өөрийгөө эртнээс бэлдсэн, шүүмжлэл шүлс хоёрыг үзэл бодлоо үүрээд туулж яваа нэгэн.
С.Лүндэг бол Шаравын Сүрэнжав гуайн зээ хүү, Төв, Дархан, Сэлэнгийн бүсэд өрсөлдөхөөр мордсон.
Ёстой өвөөгийн ухаанаар хүмүүжиж төлөвшсөн, 2006 оноос төрийн албанд ажиллаж, УИХ-ын тамгын газраас гараагаа эхэлсэн.
Энэ залуус бүгд Монголдоо дунд, дээд боловсрол эзэмшээд, хилийн чанадад номын дуу сонссон.
Ө. Золбаяр гэхэд хоёр жил дараалан CNN-д туршлага судалсан, С.Лүндэг Америкт магистр хамгаалсан, Ч.Лодойсамбуу Америкт сурч байгаад сая ирсэн.
Ачааг үүрэх насанд нь үүрүүлж, даах насанд нь ганзага татуулмаар байгаа юм.
Ер нь намын харъяалал үл харгалзан, ажилласан байдал, төлөвшил, боловсрол, хандлагыг нь харж хүнээ сонгомоор байна.
Парламентаа ч солонгоруулмаар байна.
Дэмжмээр байгаа хүмүүсээ ингээд шалтаг шалтгаанаа дурдаад бичээд явчихна аа.
Ганц хууль бүтэн унших чадваргүй хэрнээ банкны зээл, байшин савны эзэмшил, газар орны өмчлөл, лицензийн наймаа яриад галзуураад яваад өгдөг Дамдинням, Өнөрболор нар шиг хүмүүс хэрэггүй шүү.
Зан, зарчмыг нь таниж байж залуу үеэ сонгоно ооо.