АН: Удаа дараа манай намын байранд ирж агсам тавьсан учир санаатай үйлдэл гэж үзэж байгаа
Улс ТөрӨвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б нь сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан байна. Энэ талаар Ардчилсан намаас байр сууриа илэрхийллээ.
Өчигдөр 19:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, Г.Ганболд, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарын уулзалтын үеэр харамсалтай хэрэг гарчээ. Уулзалт болж байгаа талбайн ойролцоо Өвөрхангай аймгийн Сант сумын намын байр ойрхон байрладаг байна. Намын байранд үйл ажиллагаагаа явуулж байхад тухайн МАН-ын гишүүн, одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэлтэй ухуулагч хийж байгаа П.Отгонбаатар гэж хүн байна. Энэ залуу намын байранд ирж, намын гишүүдэд агсам тавьсан байгаа юм. Ингээд 10 минутын дараа буцаж ирээд, “Та нар яагаад манай МАН-ын уулзалтад оролцдоггүй юм бэ" гээд амь хохирогч Б-гийн хоолойн хэсэг газарт хүчтэй өшиглөөд газар дээрээ өнгөрсөн хэрэг гарчээ. Одоо хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Манай намын байран дээр удаа дараа ирж агсам тавьсан учир санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Энэ зүйл анги бол хүнийг санаатай алах буюу эрхэлсэн ажил албан тушаалаа эрхэлж байгаа үед нь, хувийн үзэл бодлын үүднээс хүний амь хохироосон бол 25 жил, түүнээс дээш бүх насаар нь хорих ялтай, маш ноцтой хэргийг МАН-ын П.Отгонбаатар гэж залуу үйлдлээ. Хууль хяналтын байгууллагаас Ажлын хэсэг гараад энэ хэрэг дээр яаралтай ажиллаж байна” гэв.