УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР О.ЦОГТГЭРЭЛИЙГ СОНГОЛОО

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-07-02 11:13:49

УИХ-д сонгогдсон Ардчилсан намын гишүүд хуралдаад бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Баттулга нэрээ татсанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тус намын бүлгийг удирдахаар болсон байна. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь өмнөх парламентад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод буй.

УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд хуралдаж байна

УИХ -д сонгогдсон Ардчилсан намын гишүүд энэ цаг мөчид хуралдаж байна. Уг хуралдаанаар бүлгийн дарга, УИХ-ын дэд даргын асуудал хэлэлцэж байгаа бололтой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Баттулга, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл бий.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй парламент байгуулагдаж өнөөдөр /2024.07.02/ анхныхаа чуулганыг хуралдуулан, гишүүд тангараг өргөсөн. УИХ-ын гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргыг сонгосын дараа чуулганы хуралдааныг түр завсарлуулсан юм. Ес дэх удаагийн парламентад МАН-68, АН-42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл болон Иргэний Зориг Ногоон нам тус бүр дөрвөн суудал авсан. Хурлаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.


Холбоотой мэдээ