ЛУ.ГАНТӨМӨР ДАРГАА УЛИРАН СОНГОЛОО...
Улс ТөрАН-ын гишүүд сонгуулийн үр дүнд өмнөх сонгуулиас илүү сэтгэл хангалуун байгаа бололтой. Ямартай ч Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороод гэх улс төрийн шийдвэр гаргах эрх бүхийн байгууллага Лу.Гантөмөрөө намын даргаар улираан сонгож Засгийн газарт хамтрах саналыг дэмжсэн байна.
Ардчилсан намын дотоод тэмцэл үүгээр дуусч 2024 оны сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрт тусгасан тодорхой саналууд дээр Засгийн газартай хамтрах нь зөв гэж үзэв бололтой. Түүний ажилд гишүүд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
АН нийгэмд ил зодоон нүдээнтэй мэт харагдах авч цаад талдаа нэгдэж чаддаг гэдгээ харууллаа хэмээн гишүүд дэмжигчид үзсэн гэнэ. Тус намын даргад хэд хэдэн фракцийн нөхдүүд өрсөлдсөн ч эцэстээ Лу.Гантөмөр Ардчиллын нүүр царай болох нь ээ.
Эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол гэх асуудлуудад дорвитой өөрчлөлт гарна гэсэн хүлээлт нийгэм үүсэх бодит нөхцөл бий болов.