ХЯТАДЫН АРХЕОЛОГИЧИД 2300 ЖИЛИЙН НАСТАЙ СОГТУУРУУЛАХ УНДАА ОЛЖ, ТҮҮНИЙГ АМТАЛЖ ҮЗЖЭЭ
Сонин ХачинХятадын эрдэмтэд Шэньси мужид орших Цинь гүрний үеийн булшинд малтлага хийх үеэр дотор нь согтууруулах ундаа агуулсан хүрэл лонх илрүүлжээ. Уг нийтлэл MDPI сайтад нийтлэгджээ.
Энэхүү ундаа нь 2300 жилийн настай бөгөөд хоёр судлаач үүнийг амталж үзэхээр шийджээ. Тэдний хэлснээр уг шингэн нь үнэргүй, тунгалаг, металл амттай байжээ.
Эрдэмтэд энэ ундаа нь будаа, шар будаа, улаан буудайн үр тариаг исгэх замаар хийдэг хуанжю буюу "шар дарс"-тай төстэй болохыг тэмдэглэжээ.
Хуанжиу хэмээх дарсыг Хятадад өнөөг хүртэл үйлдвэрлэсээр байгаа юм байна.
Үүний зэрэгцээ эртний "шар дарс"-ны найрлагад буурцагт ургамал, арвай агуулагдсан бөгөөд түүнд хийсэн шинжилгээгээр исгэлэн мөөгөнцөр, бактери, хөгц зэргийг ашигласан байжээ.
Хятад улс 9000 гаруй жилийн турш үр тарианд суурилсан спирт үйлдвэрлэж ирсэн бөгөөд мөөгөнцөр (утаслаг мөөг) ашиглах нь хамгийн эртний исгэх аргуудын нэг байж магадгүй байна.
Энэ арга нь хожим нь үр тариа, хөгц, мөөгөнцөр, бактери агуулсан Зүүн Азийн өвөрмөц исгэх хольц болох кожи болон хувирсан" гэж уг судалгаанд тэмдэглэжээ.