ЭРТНИЙ ТЕОТИХУАКАН ХОТОД БАРИГДСАН САРНЫ ПИРАМИДЫГ ЯМАР ЗОРИЛГООР БАРЬСНЫГ ОЛЖ ТОГТООЖЭЭ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-08-02 18:58:59

Мексикийн судалгааны баг орчин үеийн Мехико хотын суурин дээр байрладаг эртний Теотихуакан хот дахь сарны пирамидыг ямар зорилгоор барьсныг олж тогтоожээ.

Энэ хот нь МЭӨ 100-аад оноос МЭ 800 он хүртэл цэцэглэн хөгжиж байсан бөгөөд түүний хүн ам оргил үедээ 100 мянган хүнтэй байжээ.

Сарны пирамид нь МЭ 1-ээс 350 оны хооронд хэд хэдэн үе шаттайгаар баригдсан бөгөөд энэ нь хотын төв дундуур урсдаг урт гудамж болох Үхэгсдийн замын төгсгөлд байрладаг байна.

Тус багийнхан нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан олон тооны хэмжилт хийжээ.  

Үүний үр дүнд сарны пирамидын зүүн хойд булан нь зуны туйлын өдөр Эль-Сихуинго галт уулын дээгүүр нар манддаг цэгтэй давхцаж байгааг харуулсан бөгөөд баруун өмнөд булан нь өвлийн туйлын нар жаргах цэгтэй давхцаж байв.

Теотихуакан хотын оршин суугчид галт уулыг нэгэн төрлийн одон орон судлалын ажиглалтын газар болгон ашиглаж байсан нотлох баримт хадгалагдан үлджээ. 

Түүний энгэр дээр тасархай загалмай хэлбэртэй хадны сүг зураг бүхий Сихуинго археологийн дурсгал байдаг бөгөөд тэдгээр нь одон орны дурсгалт газар байсан байж магадгүй байна.

Эрдэмтэд Теотихуаканд Нарны пирамид хэмээх өөр нэг пирамид байгааг нэмж хэлсэн бөгөөд түүний зүүн хойд болон баруун өмнөд өнцгүүд нь сарны оддын тэнгэрт хамгийн өндөр, хамгийн доод цэгт харагдах сарны үетэй давхцаж байв.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү пирамидуудын одоогийн нэрийг ацтекчүүд өгсөн бөгөөд тэд тус хот хаягдсаны дараа бий болжээ. 

Эдгээр барилгуудын жинхэнэ нэрийг тогтоох боломжгүй гэж Live Science сэтгүүл мэдээлсэн байна.

Эх сурвалж: mir24.tv

Холбоотой мэдээ