Долоо хоногийн арилжааны ТОЙМ

Эдийн Засаг
enkhchimeg@must.edu.mn
2021-04-05 15:24:40

    "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,787,463,576.74 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 54 компанийн 7,806,080 ширхэг хувьцаа 1,337,678,122.18 төгрөгөөр арилжаалагдсан байна.

  Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

    "ЛэндМН ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын №20/37 тоот тогтоолоор хувьцааг эргүүлэн худалдаж авах үйл ажиллагааг 2020 оны 12 сарын 24-ны өдрөөс 2021 оны 3сарын 31-ний  өдрийг дуустал хугацаанд гүйцэтгэнэ хэмээн заасны дагуу өнгөрсөн 7 хоногт 2,136,213 ширхэг хувьцааг олон нийтээс халаасласан ба нийт халаасалсан хувьцааны тоо 37,609,730 ширхэг болсон байна. "ЛэндМН ББСБ" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 4.7%-тай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс эргүүлэн худалдан авч халаасалсан байна. 

Багцын арилжаа: 

Энэ долоо хоногт 18,679,245 ширхэг компанийн багцыг нийт 395,999,994 төгрөгөөр арилжаалжээ. 

ӨдөрСимболҮнэт цаасны нэрнэгж үнэАрилжаалсан ширхэгүнэ
12021.03.31MRXМЕРЕКС21.2018,679,245 395,999,994.00

2. Компанийн өрийн хэрэгслийн арилжаа:        
2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг компанийн бондыг нийт 1,400,000 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 201,530 ширхэг нэгж эрхийг нийт 52,385,460.56 төгрөгөөр арилжаалсан байна. 

    2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,695,624,678,218.66 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 34,490.08 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.09 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Холбоотой мэдээ