33 хувьцаат компани нийт 101,2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Эдийн Засаг
enkhchimeg@must.edu.mn
2021-04-05 15:56:27

    Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр зохицуулагдсан.

    Хуулиар тогтоосон дээрх хугацаа 2021 оны 02 дугаар 20-ны өдрөөр дуусгавар болсон. Мөн онд нэр бүхий 97 хувьцаат компани ногдол ашгийн талаарх мэдэгдлээ ирүүлснээс 33 хувьцаат компани нийт 101,2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрийг ирүүлээд байна.

Холбоотой мэдээ