"Маргаашаас хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр журам гаргасан"

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-04-25 12:04:28

"Маргаашаас хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр журам гаргасан"


1 ЦАГ 49 МИНУТЫН ӨМНӨ


Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан гаргасан журмаа Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцууллаа.


  • Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан. 
  • Нийтийн тээвэр 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. 
  • Үйл ажиллагааг нь хязгаарлааагүй байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж зохицуулалт хийх ёстой.
  • Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна.
  • Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. 
  • Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлана.
  • Хувь хүний тээврийн хэрэгсэлд QR код өгөхгүй. 
  • Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо хамт авч явна. 
  • Уг зөвшөөрлийг бусдад дамжуулсан бол цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгоно.
  • Тээврийн хэрэгсэлд QR код олголт цагийн зохицуулалттай. 
  • Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. 
  • Эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, ариутгал, хот нийтийн аж ахуйд хамаарахгүй. 
  • Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийг аймаг, нийслэлийн захирамжаар тогтоосон горимоор зөвшөөрнө.


Түүнчлэн УОК цахимаар хуралдаж байгаа бөгөөд явганы хөдөлгөөнийг хязгаарлах тухай мэдээлэл байна. 

Холбоотой мэдээ