Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй

Ковид-19
khiimori.co@gmail.com
2022-03-15 00:28:57

Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс коронавирусний PCR болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй.

Гадаадын жуулчин манай улсад ирсний дараа нэмэлт шинжилгээ авч, ямар нэгэн хорио тусгаарлалтад оруулахгүйхөдөө орон нутагт зорчиход нэмэлт шаардлага тавихгүйг БОАЖЯ мэдээллээ.

Мөн бүх хүн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. 

МИАТ ТӨХК бүх зорчигч, үйлчлүүлэгчээс амны хаалт зүүхийг шаардаж, зорчигчдыг зөвхөн суудлын дугаараар суулган, зайлшгүй тохиолдолд өөр суудалд шилжүүлж байгаа. 

Нислэгийн тийз борлуулалт, зорчигч үйлчилгээ, агаарын хөлгийн бүхээг зэрэг үйлчилгээний танхим, тасалгаанд гар ариутгах бодис байрлуулан, 4 цаг тутамд ариутгал, 1 цаг тутамд агааржуулж цэвэрлэж байна. 

Мөн нислэг бүрийн дараа агаарын хөлгүүдэд Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) зөвлөмж, "Боинг" компанийн зааврын дагуу ариутган халдваргүйжүүлдэг аж. 


Холбоотой мэдээ