Эрүүл мэндийн дэд сайд асан А.Отгонболд: УОК-ын дарга С.Амарсайхан сайд та муу ажиллаж байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-04-29 23:44:45

Эрүүл мэндийн дэд сайд асан А.Отгонболд: 

УОК-ын дарга С.Амарсайхан сайд та муу ажиллаж байна.


Эрүүл мэндийн дэд сайд асан А.Отгонболд өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах нийтлэлийг оруулжээ.


УОК-ын дарга С.Амарсайхан сайд танаа.


Бусад орнуудын алдааг давтахгүй байх хэрэгтэй гэдэг үүнээс:


1. УОК маш хурдан, яаралтай, оновчтой шийдвэрээ мэргэжлийн яамны сайдын зөвлөмжөөр гаргаж, Эрүүл мэндийн сайдад давуу эрх олгох нөхцөл бүрдээд байна. Хэн нэгэн улс төрч, олон нийтийн сүлжээ, мэргэжлийн бус хүмүүсийн хүвийн эрх ашиг, эрх мэдэлд тааруулж олон хувилбарт шийдвэрээ зогсоож, ажил хариуцсан Эрүүл мэндийн сайд, түүний доторх мэргэжлийн багын үгийг сонгож ажлаа сайн хиймээр байна. Та муу ажиллаж байна.


2. Дархлаажуулалтыг бүх эмнэлгийн байгууллагуудад зэрэг яаралтай хийж эхлэх эрхийг нээж тусгай төвүүдээ татан буулгах хэрэгтэй байна. ( Германы ЗГ алдаа)


3. Нас, мэргэжил харгалзахгүй хүссэн хүмүүст хурдан вакцинжуулалт хийж, гарах цөөн тооны хүндрэлээс эмээхгүй байх шаардлага ирсэн байна. (Израиль)


4. Үнэн зөв нь мэдэгдэхгүй тэст хийхийг зогсоож, бүх хөрөнгө хүчээ дархлаажуулалт руу хандуулж ажлаа эрчимжүүлмээр байна.


5. Эрчимт эмчилгээний бүх тасгуудад ор гаргах үүднээс төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж , хээрийн эмнэлгүүдийг дэлгэх шаардлага тулсан байна.


6. Хөл хориог бүрэн утгаар нь цөөн хоногт хатуу хийж, яаралтай хөдөлгөөнийг хатуу хорих хэрэгтэй байна.


7. Дулааны цаг айсуй тул вирусын халдвар бусад бактери, вирустай хавсарч хүндрэл их гарч байна. (Энэтхэг, Бразил)


8. Олон улсын тусламж яаралтай хэрэгтэй байна гэдгээ зарлаж, урьд нь авсан хөрөнгө мөнгө, тусламжийн тайлан тооцоогоо гаргаж өгнө үү.


9. Хариуцлага алдсан төрийн албан тушаалтан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах дуртай популистуудад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч, шийтгэх хэрэгтэй. Буруу, ташуу мэдээлэл их гарч тул олон нийт бухимдалтай байна.( Чечэни жишээ хэрэгтэй бн.)


10. УОК гаргах шийдвэр болгонд НОК ба ЗГ-ын хараат байх юм бол наад УОК-ио татан буулгаад ЗГ, орон нутгийн удирдлагад эрхээ шилжүүл. ( Германы жишээ)


Таныг хүндэтгэсэн

А.Отгонболд эмч

Берлин хот. 2021 оны 4 сарын 28.

Холбоотой мэдээ