ЭРҮҮЛ ЯВАХ - ЭРХЭМ БАЯН. Б.Арвинбаяр, молекул биологич Монголын Биотехнологийн Нийгэмлэг

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-05-02 23:07:06
СУРГААР БИШ 
СУДАЛГААНД ҮНЭМШ
ШУУГИАНД БИШ
ШИНЖЛЭХ УХААНД ИТГЭ!

Юм болгоныг мэдэгч битгий бай, чаддаг чаддаг хүмүүст нь итгэл үнэмшил, хувь заяагаа даатгаад, өөрөө чаддаг ажлаа л хий. 

Хориглосон заалттайгаас бусад нь баян айлын голомтгой эрх хүүхэд шиг загнахаа боль. 

Хамгийн үнэтэй вакциныг нь үнэгүй хийж өгч буй засагтаа талархаад олдож байгаа дээр нь шалавхан хийлгэ таминь! 

Бүх улс вакцины хомсдолтой байгаа, тэд бидний цамаархаж байгааг дуулах вий дээ, өмнөөс нь ичиж байна шүү.  

Одоо зүгээр л эргэлзэх юмгүй ВАКЦИНАА Л ХИЙЛГЭ! 

ШУТИС-ийн багш, молекул биологич Б.Арвинбаяр нарын судалгааны эхний үр дүн гарчээ.
 Судалгаанд хэмжилтийн тоо, давтамж, чухал байдаг, мэдээж судалгаа үргэлжилж магадлал, статистик анализ хийж, үнэмшлийн түвшин зохих хэмжээнд хүрэхээр аяар хэвлэх биз. 
Вакцинтай холбоотой судалгаа бүгд шинэ, дэлхийн ямар ч мундаг эрдэмтэн өнөөдөр 100% баталгаа өгч чадахгүй. Онолын хувьд 95% магадлалыг зөвшөөрөгдөх доод түвшин гэж үзэж болно. 
Ямар ч судалгаанд 5% алдааг хүлээн зөвшөөрдөг. 

ВАКЦИНАА ХИЙЛГЭЦГЭЭЕ! 

Манай байгууллагаас ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаб, Онош-мед ХХК-тай хамтран цөөн тооны (50 дээж) хүмүүст эсрэгбиетийн эхний шинжилгээ хийж анхан шатны үр дүнгээ хуваалцаж байна. Эдгээр хүмүүст вакцины 1 болон 2 тунгаа хийлгэсэн, халдвар аваад эдгэсэн, халдвар авсан эсэхээ үл мэдэх, гэрийн хүмүүс нь халдвар авсан ч өөрөө халдвар авсан эсэх болон вакцин хэзээ хийлгэх эсэхээ мэдэхгүй зэрэг аль болох олон бүлгийн насны хүмүүсийг хамруулан шинжилгээ хийж үзлээ. 
Ингээд хүмүүст хэрэгцээтэй болов уу гээд цөөн тооны ч гэсэн шинжилгээний үр дүнгээс гарсан эхний дүгнэлт гаргалгаагаа танилцуулж байна.

*** Спутник В, Пфайзер, Астразенека, Синофарм аль ч вакцины 2 тунгийн дараа (бид 7-30 хоногийн дараа үзсэн) бүх хүмүүст хангалттай эсрэгбиет үүссэн буюу зөвлөмж хэмжээнээс өндөр байна. 
Өөрөөр хэлбэл 2 дахь тунгийн дараа биед үүсэх эсрэгбиетийн хэмжээ эрс өсч байгаа бөгөөд аль ч вакцины хувьд ижил өндөр байна. 
Зарим нөхдийн туйлшраад байгаа шиг хятад нь сайн муу, Америк, орос вакцин сайн муу гэлтгүй БҮХ ВАКЦИН ХЭВИЙН ХЭМЖЭЭНД ДАРХЛАА үүсгэж байнаа гэдгийг зоригтойгоор нотлон хэлэх байна.

***  Шинжилгээнд хамрагдсан 10 хүн вакцин хийлгээгүй, бас холбогдох шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй гэсэн асуумж бөглөж оролцсон. 
Гэтэл 3 хүнд эсрэгбиет өндөр хэмжээтэй илэрсэн. Дээрх 3 хүн асуумжийн явцад 1  сарын өмнө бага зэрэг халуурч өвдсөн ба түргэн оношлогоогоор Ковид биш, жирийн ханиад хэмээн эмнэлгээс оношилсон байна. Ийм цөөн тооны шинжилгээнд нэлээд хэдэн Ковид халдвар аваад эдгэсэн тохиолдол илэрч байгаа нь гадуур Коронавирусийн халдвар өргөн тархсан, халдварын хэмжээ буурахгүй байгаатай холбоотой ба оношилгоо шинжилгээг зөв үр дүнтэй хийх, хянах нягтлах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатайг дахин сануулж байна. 
Эдгээр 3 халдвар аваад эдгэсэн хүний хувьд  3 сарын дараа 1 удаагийн вакцинжуулалт авах учиртай буюу ЭСРЭГ БИЕТИЙН ОНОШИЛГООНЫ ДҮНД хэзээ вакцинжуулалтаа хийх, хэдэн удаа хийлгэх зэрэг нь тодорхой болж байна.

*** Халдвар аваад эдгэсэн хүмүүст ХАНГАЛТТАЙ ӨНДӨР  хэмжээнд эсрэгбиет үүсч байна. 
Гэхдээ ВАКЦИН НЬ халдвар авсанаас илүүтэй урт хугацаанд дархлаа үүсгэх зориулалттай бүтээгдсэн байдаг.
 Учир нь вакцины антигентэй хамт өвөрмөц дархлааг эрчимжүүлэх зорилготой АДЬЮВАНТ гэж нэрлэгдэх бодисыг хамт өгдөг. 
Энэ нь вакцинаар өгөгдсөн антигеныг биед удаан хугацаанд шимэгдүүлэх, чөлөөлөх зорилготой химийн нэгдлүүд ба вакцин тариулсанаас хойш 3-6 сар хүртэл хугацаанд антигены шимэгдэл биед явагдаж дархлааг "тогтмол тасралтгүй үүсгэж өдөөж" байдаг. 
Уламжлалт аргаар хийсэн хятад вакцины хувьд манай улсад ч хэрэглэдэг хөнгөнцагааны гидроксид, давс хэрэглэсэн бол шинэ үеийн вакцинуудын хувьд (Пфайзер, Спутник) тосон суурьтай, нано бүрэлдэхүүн хэсэгтэй эмульсэн адьювантуудыг ашиглажээ.

*** Шинжилгээ өгсөн 1 гэр бүлийн хувьд өсвөр насны хүү нь халдвар авсан ба аав ээж 2-ийн хувьд хүүгээ гэрээр эмчилж, хорио цээр хамгаалалтаа зохих журмын дагуу хийсэн авч өөрсдөө халдвар авсан эсэхээ оношлуулах хүсэлтэй байв. 
Оношлогоогоор сөрөг гарсан буюу халдвар илрээгүй. Иймд зохих халдвар хамгаалалыг ойрын хүрээнд ч гэсэн зөв хийвэл халдвар тархахгүй болохыг нотолж байгаа бөгөөд ААВ ЭЭЖИЙН ХУВЬД ХАЛДВАР АВААГҮЙ ТАЛААР ИТГЭЛТЭЙ БОЛЖ, хугацаандаа вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсон.

*** Шинжилгээнд чихрийн шижин өвчинтэй, өндөр даралттай, элэг бөөрний зэрэг суурь өвчтэй цөөн хүмүүс хамрагдсан ба эдгээр хүмүүст 2 тунгийн дараа хангалттай дархлаа үүсжээ. 
Гэхдээ тусгай эмчийн хяналт, эмчилгээн дор байх ийм хүмүүст ХӨСҮТ эсвэл НЭМҮТ-ийн дэргэд тусгай вакцинжуулах баг гарган зөвлөмж өгч вакцинжуулах эсэх, суурь хавсарсан өвчний эм тариагаа хэрхэн хэрэглэх болон түр завсарлах зэрэг талаар зөвлөмж өгч вакцинжуулах ажлыг үр дүнтэй болгох шаардлагатай гэж санагдлаа.
 Ялангуяа вакцинжуулах цэгт ажиллаж буй өрхийн эмч нарын Ковидын вакцин, дархлааны талаар нарийн ойлголт байхгүй, асуумж өгөгчийн асуултад "хөтлөгдөн", "хариуцлагаас зайлсхийж" вакцинжуулахыг зөвлөхгүй өнгөрөөх тохиолдол түгээмэл байгаад ЭМЯ, УОБК онцгойлон анхаарна буй заа.

*** Эцэст нь хэлэхэд та бүгдийг ВАКЦИНЖУУЛАЛТАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ уриалахын ялдамд оношлогоог зөв үр дүнтэй хамтран хийсэн Онош-мед ХХК болон  ШУА-ийн Молекул биологийн лаб-ийн  хамт олондоо талархаж, эсрэгбиетийн оношлогоог сайн дураар хийлгүүлж өөртөө илүү итгэлтэй болохыг хүсье.

ЭРҮҮЛ ЯВАХ  - ЭРХЭМ БАЯН.

Б.Арвинбаяр, молекул биологич
Монголын Биотехнологийн Нийгэмлэг
Холбоотой мэдээ