Энэтхэг улсын дахин 16 иргэнээс коронавирус илэрлээ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-05-04 14:22:19

Энэтхэг улсын дахин 16 иргэнээс коронавирус илэрлээ


Сүүлийн 24 цагийн хугацаанд 1015 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 895 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Мөн зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэнээр, зөөвөрлөгдсөн тохиолдол 503 боллоо.

Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор БНЭУ-аас ирсэн 16 иргэнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Эдгээр иргэд нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа гэж ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

Эргэн сануулбал, дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирснээс 60 нь БНЭУ-ын иргэд байсан юм.

Тус 60 иргэн нь нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн гэж  Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн билээ.


Холбоотой мэдээ