Орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах журмыг танилцуулж байна
Ковид-19Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/357 дугаар захирамжын дагуу хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг танилцуулж байна.
Ковид 19-ийн эсрэг вакцины 1, 2 дугаар тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримтыг шалган халдвараас сэргийлэх дэглэм мөрдүүлэн нэвтрүүлнэ.
Харин халдвар бүртгэгдээгүй аймаг, орон нутгаас ирж байгаа бол шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд асуумж үндэслэн нэвтрүүлэх аж.