Энэтхэгээс ирсэн 4 иргэний шинжилгээнд халдвар илэрч, нийт 39 иргэнээс халдвар илрээд байна
Ковид-19Энэтхэгээс ирсэн 4 иргэний шинжилгээнд халдвар илэрч, нийт 39 иргэнээс халдвар илрээд байна
Өнөөдөр 804 шинэ тохиолдол илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Үүний 4 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа аж. Тэгвэл тус тохиолдлууд нь дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн иргэдийн шинжилгээнээс ийнхүү илэрсэн байна. Тус иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа юм
Сануулахад, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс нийт 70 энэтхэг иргэн ирсэн бөгөөд тэднийг Дорноговь аймагт тусгаарласан. Өмнө нь 19 иргэнээс нь халдвар илэрсэн бол хоёрдахь шинжилгээгээр нийт 16 иргэнээс илэрсэн. Харин өнөөдөр 4 хүнээс илэрч, ийнхүү Энэтхэгээс ирсэн 70 иргэний 39-өөс нь ийнхүү халдвар илрээд байна
УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ “Дөрөвдүгээр сарын сарын 26-нд Энэтхэгээс 81 хүн ирсэн. Монголын 11 иргэн байна. Урт удаан хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирсэн иргэд
Харин 70 нь Энэтхэг улсын иргэд. Засгийн газар хоорондын нефтийн үйлдвэрийн, Дорноговь аймгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид байна. Тэднийг Дорноговь аймгийн Алтанширээт сумын тус үйлдвэрийн кэмпэд тусгаарласан байгаа
ПСР шинжилгээтэй, вакцинаа хийлгэсэн иргэд байгаа” гэж байсан юм