Т.Хонгорзул: Иргэд эсрэг биеийн шинжилгээ өгөх шаардлагагүй, өгсөн ч дархлааг бүрэн үнэлэх боломжгүй
Ковид-19Т.Хонгорзул: Иргэд эсрэг биеийн шинжилгээ өгөх шаардлагагүй, өгсөн ч дархлааг бүрэн үнэлэх боломжгүй
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлaа судлалын тэнхимийн эрхлэгч, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, анагаах ухааны доктор Т.Хонгорзултай ярилцлаа.
-Вакцин хийлгэсэн хүмүүс эсрэг биет үүссэн эсэхийг тодорхойлуулна гээд шинжилгээ өгч байна.
Гэтэл эрдэмтэд дархлаа тоггсон эсэхийг үзэж тогтоох ямар ч боломжгүй гэх юм.
Та мэргэжлийн талаас нь дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?
Эсрэг бие гэдэг дархлааны уураг нь дархлааны эсээс үүсдэг.
Хүний биед ямар нэгэн халдвар орж ирээд дархлааны хариу урвал өрнөсний дараа дархлааны эсүүдээс үүсдэг уургийг эсрэг бие гэж нэрлэдэг.
Энэхүү уураг өвдөөд эдгэсэн хүнд ч, вакцин хийлгэсэн хүнд ч тодорхой түвшинд тодорхойлогдоно.
Товчхондоо биед гаднаас харийн өвчин үүсгэгч ороод ирж байгаа учраас дархлааны эсүүд ажиллана.
Ажилласан юм чинь өөрийнхөө уургийг ялгаруулна.
Ийм л процесс.
Тэрийг заавал шинжлүүлж тодорхойлуулах гээд байх шаардлагагүй.
-Яагаад?
-Өвдөөд эдгэсэн, эсвэл вакцин хийлгэсэн хүмүүсийн гол зорилго нь эсрэг бие өндөр тодорхойлогдвол өөрийгөө сайн хамгаалагдсан гэж үзэх гээд байх шиг байна.
Гэтэл эсрэг бие үүсэж байгаа чинь дархлааны зөвхөн багахан хэсэг юм.
Цаана нь эсийн дархлаа гээд бас нэг өөр дархлаа ажиллаж байдаг.
Энэ эсрэг бие шинжилгээгээр гарахгүй ч байж болно
. Харин гараагүй байлаа гээд бид дархлаа тогтоогүй байна гэж ойлгож болохгүй.
Цаана нь эсийн дархлаа ажиллаад тоггчихсон байж болно.
-Эсрэг биетийг буруу шинжилбэл гэдгээ тодруулаач?
-Вакцинаасаа хамаараад шинжлэх эсрэг бие нь тус бүртээ ялгаатай.
Манайхан нэг оношлуур ашиглаад өөр өөр вакцины үр дүнг үнэлээд байгаа нь буруу.
Тэгэхээр нийт дархлааныхаа 30, 40 хувийг оновчтой шинжилж чадахгүй байгаа хэрнээ буруу юм яриад байна.
Ийм учраас бид энэ шинжилгээг хийлгэх нь ерөөсөө ач холбогдолгүй гэж хэлээд байгаа юм.
-Хүмүүс эсрэг биетээ тодорхойлууллаа.
Спутник гарахгүй байна, веросел сайн байна гээд яриад байгаа.
Тэр шинжилгээний технологи нь дуртай эмнэлэг нь хийхээр тийм түгээмэл эд үү?
-Тэр хүмүүсийн хийлгэсэн гээд байгаа хуудсыг харахад ихэвчлэн Интермэд эмнэлэгт хийлгэсэн харагдана лээ.
Эсрэг бие шинжилдэг арга нь өөрөө түгээмэл, энгийн аргад хамаарна.
Нарийн түвшний шинжилгээ биш.
Гэхдээ вакцинаасаа хамаараад өөр өөр оношлуур ашигладаг.
Жишээ нь, би нэг оношлуур худалдаж авчихаад бүх вакцины үр дүнг үзээд тодорхойлчихно гэдэг юм байхгүй.
Вакцины үр дүнг үнэлдэг өвөрмөц эсрэг бие нь маш үнэтэй.
Олдоц хомс.
Гадуур түгээмэл байдаг нийт эсрэг биеийг тодорхойлох оношлуурыг хэрэглээд байх шиг байна.
Би түрүүн хэлсэн дээ, халдвар авсан ч бай, өвдсөн ч бай тодорхой хэмжээгээр эсрэг бие үүснэ гэж.
Өвдөөд эдгэсэн хүний эсрэг бие арай илүү өндөр тодорхойлогдож болно.
Гэтэл үүнийг үзчихээд дархлаа сайн тогтсон байна, бусад нь бага байна гээд яриад байж болохгүй.
Дотроо нарийн түвшний олон төрлийн ялгаатай зүйл байна шүү дээ.
Вакцины төрлөөс, оношлуураас, вакцины дараах хугацаа, хувь хүний онцлог гээд олон хүчин зүйлээс үр дүн хамаарна.
Хувь хүний бие физиологийн онцлогоос хамаарч дархлаа нь маш удаанаар, аажмаар тогтдог байж болно.
Тиймээс вакцин хийлгэчихээд дархлаа тогтцоо үнэлүүлнэ гэдэг иргэн хүндээ ашиггүй зүйл болж байна.
-Тэгэхээр ихэнхдээ хувийн эмнэлгүүд ашгийн төлөө иргэдийн тархийг угаагаад байна гэсэн үг үү?
-Яг шинжлэх ухаан гэхээсээ илүү ашгийн шинжтэй байна гэж харж байна.
Миний анзаарснаар "Сонгдо" эмнэлэг ямар оношлуур ашиглаж байгаагаа мэдээлээгүй байсан.
"Интермэд" бол зөвхөн Синофармын вакцины үр дүнг тодорхой хэмжээнд илэрхийлэх оношлуур хэрэглэж байна.
Тэгэхээр “АстраЗенека" вакцин хийлгэсэн хүмүүс тэнд очиж эсрэг биеэ тодорхойлуулах утгагүй.
Хүмүүс вакциныхаа үр дүнг үнэлүүлэх гзэд яваад байдаг.
Энэ хэрэгцээн дээр ашиг олох гэсэн байгууллагууд тоглолт хийж байна л гэж харж байна.
-Гэтэл хүмүүс “Синофарм"-ынх сайн, Спутник муу юм байна гэдэг ч юм уу талцаад байдаг...?
-Үнэхээр эдгээр вакцины үр дүнг харьцуулах гэж байвал олон хүнийг хамруулж, удаан хугацаанд шинжлэх, мөн тус тусдаа өөр өөр оношлуураар тодорхойлж үзвэл багцаа үр дүнг харж болно.
Ингэж үзэхэд аль нэгэнд нь эсрэг бие гарахгүй, нөгөөд нь эсрэг бие 30 хувь хавьцаа гэж тодорхойлогдвол вакцин үр дүнгүй байна гэж ойлгож болохгүй.
100 хувийн дархлааны 20-30 хувь нь эсрэг бие.
100 хувийн 20- 30 хувийг тодорхойлох гэж тааж үзэж байгаагаа хүмүүст "Дархлаа тогтоогүй байна" эсвэл "Дархлаа тогтож байна" гэж хэлээд байж болохгүй
. Үнэхээр тэр хүнд эсрэг бие их гарлаа, бага гарлаа гээд ямар ч ач холбогдолгүй.
Эмнэлгийн байгууллагууд мэдэхгүй байж, эсвэл мэдэж байж буруу зүйл рүү чиглүүлээд байгаа нь харамсалтай.
Тэгээд хүмүүс тэдэн хувь дархлаа тогтсон гзэд тоо яриад байна.
Тэр тоо нь ямар ч утгагүй.
-Тэгэхээр заавал тэр шинжилгээний төлөө хөөцөлдөөд байхгүйгээр халдвар хамгааллаа сахих л чухал юм байна. Тийм үү?
-Дээр дурдсан хугацаа, хувь хүний онцлог зэрэг олон зүйлээс хамаараад эсрэг биеийг үнэн зөв, бодитой дүгнүүлж чадахгүй.
Тиймээс хоёр дахь тунгийнхаа дараа халдвар хамгааллынхаа дэглэмийг сахиад өөрөөр хэлбэл, амны хаалтаа зүүгээд, гараа ариутгаад, зайгаа бариад хэвийн амьдралдаа ороод явах нь тустай.
Юмыг яаж мэдэх вэ, зарим нэг газар танд дархлаа тогтчихсон байна гээд хэлдэг.
Тэгэнгүүт нөгөө хүн сэтгэл нь амраад амны хаалтаа зүүхгүй, зайгаа барихаа болиод хуурамч сэтгэл ханамжаас болоод халдвар ихэсч болно.
Тиймээс хуурамч мэдээллээс болоод өнөөх хүн маань халдвар авах эрсдэл үүсэж ч болно.
Аль үйлдвэрлэгчийн вакцинаас хамаарч дунджаар 80 хувь хамгаалагдана.
Үлдсэн 20 хувиийг бид амны хаалтаа зүүж байж бүрэн хамгаалагдана.
Хэдийгээр вакциныхаа хоёр тунг авчихсан ч өвдөх, халдвар авах 20 хувийн эрсдэл байна гэсэн үг.
Тиймээс вакцин хийлгэсзн ч маскаа зүүж, зайгаа барьж байж бүрэн хамгаалагдана.
-Дархлаа хурдан тогтох эсэх нь хүнийхээ онцлогоос шалтгаалах уу?
-Тэгнэ
. Ялангуяа залуу хүмүүс настай хүнтэй харьцуулахад хурдан дархлаа тогтдог.
Харин настай хүнд удаан үүсээд, удаан хадгалагдаж болно.
Хувь хүний биеийн онцлогоос л шалтгаална.
Вакцин хийхэд зарим нь халуурч байхад зарим нь ямар ч хариу урвалгүй байна
. Энэ бол хүн бүрийн хариу урвал ялгаатай өрнөж байгаагийн илрэл.
-Вакцин хийлгэхэд халуурч бүлээрч байвал сайн гэсэн.
Тэгэхгүй бол бие сул байна муу гэсэн ойлголт иргэдийн дунд бий.
Халуурч хариу урвал үзүүлж байвал үнэхээр сайн юм уу?
-Үгүй.
Хүний бие гадаад орчинтой тогтмол харьцаж байдаг, биед орсон үүсгэгч болгон өвчин үүсгээд байдаггүй
. Тухайн биед дархлааны хариу урвал өрнөж байгааг бид заавал шинж тэмдгзэр мэдрэх албагүй.
Өөрөөр хэлбэл, тэр хүнд вакцин хийлгээд ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан ч дархлаа тогтсон байж болно.
Яагаад гэхээр бие дотор болж байгаа эсүүдийн үйл ажиллагааг гадна талдаа мэдрэх албагүй.
Дотоод орчинд эсүүдийн урвал явагдаж л байдаг.
Нас хүйс ойролцоо хоёр хүн ижилхэн вакциныг ижилхэн хугацаанд хийлгзэд ижилхэн хугацааны дараа эсрэг биеийн шинжилгзэ өглөө гэхэд нэгэнд нь гарахгүй байж болно.
Гараагүй нэгэнд нь бидний шинжлээгүй эсийн дархлаа нь сайн өрнөөд дархлаа тогтчихсон байж болно.
Нөгөө 100 хувийнхаа 20-30 хувийг үзчихээд үлдсзн 70-80 хувиа мэдэхгүй байж дархлаа тогтсон тогтоогүй гээд яриад байх утгагүй байгаа биз.
-Гэхдээ бидний хийлгэж байгаа вакцины үр дүн, чанарыг тодорхойлохын тулд ямар нэг байдлаар шинжилж үзэх нь зүйтэй шүү дээ?
-Манай улс үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон учраас бид дотооддоо эдгээр дөрвөн вакцины үр дүнг үнэлэх ёстой юу гэвэл мэдээж ёстой.
Тэгж байж дараагийн сонголтоо бодит үр дүнд үндэслэн хийх ёстой.
Тэрнээс олдсоныг иргэддээ хийх биш.
Тиймээс мэргэжлийн байгууллагууд энэ талын судалгаа шинжилгээний ажлуудаа хийж гаргах ёстой.
Судалгаа гэдэг чинь хүний тоо, урвалж оношлуур, асуултынхаа хариуг олох, зорилгоо биелүүлэх гээд арай өөр түвшинд хийгдэнэ.
Олон хүнийг хамруулж байж судалгаа хийгдэнэ үү гэхээс нэг хоёр хүний үр дүн ямар байх нь сонин биш шүү дээ
. Гадуур шинжлээд байгаа лабораториудын шинжилгээг судалгаа гэж нэрлэхэд бэрх байна.
-Вакцины тухайд зургаан сарын дараа дахиад вакцин хийлгэнэ, вакцины үйлчилгээ дуусна гэдэг зүйл бас яригдаад байгаа. Ингэж нарийн хугацаа заадаг юм уу?
-Олон хүчин зүйлээс хамаарна.
Вакцинаас хамаарахаас гадна хүнээс бас хамаарна.
Халдварт өртөх үү үгүй юү гэдэг нь амны хаалт, зай барих, гар угаахаас хамаарна.
Вакцин хэр удаан дархлаа тогтоох вэ гэхээр одоогийн байдлаар дунджаар 6-12 cap байна гэж үзэж байгаа.
Энэ хугацаанд л судалгаа шинжилгээ хийгдсзн болохоор одоогоор ингзж үзэж байна.
Нэг жил тогтоно гэж байсан бол жилийн дараа үзэхэд дархлаа тогтсон хэвээр байж болно.
Дархлаа тогтоц их удаан үргэлжилдэг.
Зарим вакцины дараа дархлаа тогтоц насан туршид нь үүсэж болно.
Хоёр жил ч болж болно.
Харилцан адилгүй учраас урьдчилан хэлэх боломжгүй.
Дэлхий нийтээрээ хоёр тун вакцин хийгээд тэрийгээ судлаад үр дүнг нь үзээд гаргаж ирсэн шүү дээ.
Хоёр тунгаа хүмүүс бүрэн хийлгээд тодорхой хугацааны дараа судалгаа шинжилгээ хийж байж үнэхээр хэрэгтэй болбол III тун яригдана.
Тэрнээс III тунг одоо ярих утгагүй.
Вакцин хольж тарина гэдэг зүйлийг судалгаа шинжилгээ нотлоогүй байна.
Шийдвэр бүхэн шинжлэх ухаанаар баталгаажсан баримт нотолгоонд суурилж гарч байгаасай.