Хятадын унадаг дугуйны оршуулгын газар: Хятадын унадаг дугуй түрээсэлдэг томоохон компаниуд дампуурч хэдэн мянган дугуй ийнхүү зэврэн хэвтэх болжээ

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-05-11 11:59:53


Хятадын унадаг дугуйны оршуулгын газар:

Хятадын унадаг дугуй түрээсэлдэг томоохон компаниуд дампуурч хэдэн мянган дугуй ийнхүү зэврэн хэвтэх болжээ

Унадаг дугуйны оpшуулгын газрыг дээрээс дроноор харахад ийм л дүр зураг харагдана – Шэньянь хотод байдаг аварга том талбай дүүрэн хэдэн мянган хаягдсан унадаг дугуй. Эдгээр нь унадаг дугуй түрээсэлдэг хятадын нэгэн томоохон компани дампуурсны дараа бий болжээ.

Ляонин мужийн Шэньян хотын ойролцоо орших унадаг дугуйны оpшуулгын газарт урьд нь дугуйны түрээсээрээ алдартай байсан компанийн бэлгэ тэмдэг бүхий хэдэн арван мянган унадаг дугуй хэвтэнэ. 2015 оны үед Хятадад дугуй түрээсийн бизнес ид цэцэглэж байсан бөгөөд хэдэн арван стартапууд ар араасаа нээгдэж, хөрөнгө оруулагчид ч мөнгө хаяж эхэлсэн байна.

Харамсалтай нь бизнес удаан цэцэглээгүй тул эцсийн зогсоол дээрээ ирсэн унадаг дугуйнууд энд зэврэн хэвтэх болжээ.


Хятадад унадаг дугуйн түрээсийн бизнес хэдхэн жил л амжилттай явсан юм: унадаг дугуйг багахан мөнгөөр хүссэн газраасаа түрээслэж авчихаад өөрт ойр зогсоолд үлдээх боломжтой байлаа.

Уг бизнес эхлээд удаагүй байж байтал гудамжаар дүүрэн түрээсийн дугуйнууд бий болжээ.

Үйлчлүүлэгчид нь хаа дуртай газраа дугуйгаа хаяж замбараагаа алдсан юм: зам дээр, гудамжинд, бут сөөг, модон дотор.

Энэ нөхцөл байдал нь хотын захиргаанд төдийгүй явган зорчигчдод ч төвөг болж эхэлжээ.

Ихэнх унадаг дугуйнууд нь тоногдож эвдэрсэн, үүгээр ч зогсохгүй цар тахлын үеэр хөл хорио тогтооход саад хашлага болгон ашигласан байна.


Энэ бол Ляонин мужийн Шэньян хотын ойролцоох унадаг дугуйны оpшуулгын газрын гэрэл зураг – 2018 оноос хойш унадаг дугуй түрээслүүлдэг маш олон компани дампуурч эхэлсэн цагаас хойш бий болжээ

. Жишээ нь, энэ төрлийн түрээсийн үйл ажиллагаа явуулдгаараа хамгийн томд тооцогдох Ofo компанийн үйлчлүүлэгчид депозитоо нэхэх болсон тул уг компани дампуурлаа зарлахад хүрсэн юм.

Энэ нь дампуурлаа зарласан цорын ганц компани  биш: өөр бусад олон компаниуд дампуурч унадаг дугуйнуудыг шууд хаяхаас өөр аргагүй болжээ.

Хотын экологийн өнгө үзэмж шууд алдагдаж эхэлсэн тул хотын захиргаа арга хэмжээ авахад хүрэв.



Унадаг дугуйнаас гадна хятадын хотуудын гудамжнуудад цахилгаан скүүтер ихээр хөглөрөх болжээ. Хотын захиргаа асуудлыг шийдэх арга зам эрэлхийлсээр л байна.

Тухайлбал:

Бээжин хотын захиргаа оны сүүл гэхэд гудамжинд эзэнгүй хаягдсан унадаг дугуй болон цахилгаан скүүтерээс сална гэдгээ амлаад байгаа юм: хотын гудамжинд 800 мянган унадаг дугуй хөдөлгөөнд оролцохоор хязгаарлалт тавьж, 44 мянган унадаг дугуйг хогийн цэг дээр хаяхаар төлөвлөн ажилдаа оржээ.


Холбоотой мэдээ