Минж тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо
Байгаль орчинМинж тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо
Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор 2012 оноос манай улс минж нутагшуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх төвд өнөөдрийн байдлаар 44 минж байгаагаас найман бүл хээл авч, тэдгээрээс хоёр нь дөрөв ихэрлээд байна.
Харин тавдугаар сарын 10-даар тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол болжээ.
Дөнгөж төрсөн дүдрийн биеийн жин дунджаар 540-670 грамм байдаг бол тав ихэрлэсэн дүдрүүд 540-570 грамм гарчээ.