МУГЖ Ж.Уранчимэг: Би ертөнцийн эзнээсээ сайн хүнтэй учруулж өгөөч гэж гуйсан

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-05-13 12:58:18


1970,1980-аад оны эстрадын урлагт од болон гялалзаж явсан МУГЖ Ж.Уранчимэгийг “Эх үрсийн элбэрэл”, “Ханийн дуу”, “Оюутны намар” дуугаар нь ард түмэн андахгүй.

Тэрээр 50 насны босго хэдийнэ давсан ч залуу сайхнаараа уран бүтээлээ туурвиж яваа бас гоо үзсэглэн, залуу насныхаа нууцыг харуулсан реклам сурталчилгаанд ч тоглоод амжисан..

Эстрадын нэрт дуучин маань “Орчлон дэлхийдээ бид жаргалтай” тоглолтоо 2014 онд толилуулж байсан юм.

Түүний сонирхотой ярьлцлагыг хүргэж байна.

-Таны анхны амьдралыг мэдэх юм. Гэсэн ч та библи шүтэж явсныхаа хүчинд аз жаргалтай амьдрал угтсан гэж нэгэнтээ ярьсан байдаг?

-Би ханьтайгаа “Шинэ дуу” цуглаанд явдаг. 

Манай цуглаан ард түмэн, хүмүүсийн сайн сайхны төлөө үргэлж залбирдаг. 

Яаж зөв амьдрах, бусдыг яаж хайрлах, уучлах вэ гэж дандаа бурхны сургаалиа дагаж яваа болохоор бид амар тайван аз жаргалтай амьдарч байна.


Тоглолтын захиалга ч ер тасардаггүй.  

Хаана л баяр наадам болж байна тэр бүхэнд бид хоёр 1960,1970-аад оны шилдгийн шилдэг, нөгөө л ард түмэндээ домог болсон мөнхийн сэдэвтэй дуунуудаа дуулж явдаг. 

Бид үнэхээр аз жаргалтай байна. 

Өнөөдөр би 55 насандаа амьдралын сайн сайхныг амталж байна.


-Та сүүлд хоёр дахь амьдралаа зохиосон.

Энэ амьдрал тань зовсны эцэст жаргадаг гэдгийг харуулсан гэдэг

-Би ертөнцийн эзнээсээ гуйсан. 

Хоёр охин маань том болж байгаа болохоор сайхан ханьтай болчих юмсан гэж бодож явсан. 

Гэтэл бурхан надад дуучин, драмын жүжигчин хөтлөгч сайхан хань заяасан. 

Тиймээс би агуу бурхандаа үргэлж талархаж явдаг. 

Бид 2005 онд ханилаад 2009 оноос уран бүтээл маань ид цэцэглэж анх хүмүүнлэгийн тоглолт хийж эхэлсэн.

Эмзэг бүлэг, асрамжийн газар, хүүхэд, өндөр настан, хорих ангиар явж алдаж эндсэн хүмүүст амьдрах итгэл, урам зориг өгөх зорилгоор эх орны хил, алс баруун хязгаараар явж хоёр жил тоглолтоо хийсэн.


Би тэднийг “Та нар маань сэтгэлээ битгий гундаа, та нарыг хань ижил, үр хүүхдүүд тань хайрлаж байгаа, нийгэм чинь хүлээж байгаа гэж тэднийг дандаа зоригжуулж урмын үг хэлж дуу хуураараа баясгадаг байсан.

Үүний дараа нийгмийн ажилтнууд нь манай хүмүүжигчид үнэхээр оюутан залуу насаа дурсч байна, анхны захидал, анхны хань, үр хүүхдээ дурсч байна гэж ярьдаг. 

Эндээс бид ч өөрсдөө урам авдаг. 

Тийм учраас бурхнаас өгсөн авьяасаараа бусдад хайр энэрэл бэлэглэж хүмүүнлэгийн тоглолт хийж яваадаа сэтгэл хангалуун байдаг.


-Хань тань таны сэтгэлийг юугаараа илүүд татсан бэ?

-Бид хоёр тоглолтоор явж байгаад танилцаж байлаа. 

Дахиад урлагийн ханьтай болно гэж бодоогүй. 

Бид хоёрын сэтгэл санаа үзэл бодол нийлдэг. 

Яагаад гэвэл нэг бурханд итгэдэг, бурхнаас эмээж амьдардаг. 

Тийм учраас манай гэр бүлийн амьдралд завхайрал, архидалт, бухимдал, худал хуурмаг байхгүй.


Үүн шиг амар тайван амьдрал алга.

Би яг л энэ амьдралыг хүсч хайж эрж явсан.

Хамтдаа бусдын хайрын төлөө үйлчилж бурхнаас өгсөн авьяасаараа ажиллаж амьдарч байна.


Хөдөө гадаа, Европын орнуудаас “Оюутны намар” дууг дуулдаг Урнаа гавьяат болж гэнэ, ирж тоглохгүй юм уу гэсэн хүсэлтүүд байнга ирдэг.

Тийм учраас бид хоёрын тоглолт үргэлжлээд л байх болно.  

Өмнө нь би залуу насандаа амьдралын уйтгар гуниг, хагацал зовлонг хангалттай амссан.

Миний анхны хань “Соёл эрдэнэ” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч н.Дамдин гэж хүн байсан. 

Энэ үед бид хоёр гадаад, дотоодоор олонтаа явж тоглолтоо хийдэг байлаа. 

Хань маань Эрдэнэт хотын Горняк соёлын ордонд ажиллаж байхдаа арав гаруй дуу зохиосон.

Бидэнд эндээс байр өгсөн. 

Ингээд л амьдрал ид цэцэглээд бага охин маань ой хүрээгүй, том охин маань дөнгөж гурван нас хүрч байхад хань маань 31-хэн насандаа бөөрний дутагдлаар хорвоог орхисон. 

Энэ үед жирийн нэгэн дуучин надад амьдралын хүнд цохилт болсон. 

Ханийнхаа зохиосон дуу болгоныг дуулаад үнэхээр сайхан байлаа.

Хоёр охиноо урлагийн хүн болгоно гэж мөрөөдөж ярьдаг байсан. 

Гэсэн ч би тэр бүхнийг даван гарч, хүүхдээ Соёлын яамны ясли, дотуур байраар дамжуулж сургасаар байгаад өдий зэрэгт хүргэсэн.

Бидний жаргалтай мөчүүд богинохон ч гэлээ маш их зүйл үлдсэн байдаг.


-Хатанбаатар дуучин та хоёрын ижил төстэй чанарууд гэвэл?

-Бурхан хүнийг зөв ариун шударга амьдар гэдэг шүү дээ. Түүн шиг бусдыг уучлах, хүнийг хайрлах, амар тайван амьдрал энэ л хамгийн чухал. Энэ хайраар л бид хөглөгдөж явна.



-Гэр бүлийн санхүүгээ хэн нь барьдаг вэ?


-Ханиасаа хагацсанаас хойш 20 гаруй жил хүүхдүүдтэйгээ амьдарч ирсэн. 

Тэгээд л хөдөө гадаа тоглолтоор явах үедээ аавдаа хүүхдүүдийн энэ сарын хоолны мөнгө, хувцасны мөнгө гээд бүгдийг нь бичээд үлдээчихдэг байсан. 

Энэ мэтээр бүгдийг нь зохицуулж хөтлөөд сурчихсан.


Одоо ч хэвээрээ тоглолт хийх захиалгаа хөтөлдөг, хөдөө гадаа тоглосон тоглолтуудынхаа орлого гээд бүх санхүүгээ хөтөлдөг. 

Энэ дагуу хэнд туслах шаардлагатай байна гээд болж өгвөл бусдад өгч баярлуулах дуртай.


-Одоо охид тань аав ээжийнхээ авьяасыг өвлөөд урлагийн хүн болцгоосон гэсэн байх аа?


-Бага охин маань Хөгжим бүжгийн коллежоо амжилттай төгсөөд Геннисийн академийг онц төгсөөд ирсэн. 

Одоо хүргэн маань Хөгжим бүжгийн коллежид хийлийн багш, охин маань төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. 

Хөөрхөн хүүтэй. 

Том охин маань ёочин хөгжмийн багшаар ажиллаж байна. 

Одоо үргэлжлүүлэн суралцаж байгаа.


-Хатанбаатар гуайтай суугаад ирэхэд анх хадмууд тань яаж хүлээж авсан бэ?


-Анх бид хоёр Хөх хотод хамт амьдарч ажиллаж байсан болохоор энд байгаа хүмүүс бараг мэддэггүй байсан. 

Сүүлд амралтаараа ирэхэд л мэдсэн байх. 

Сайхан хүлээж авсан. 

Таагүй сэтгэгдэл л лав төрүүлээгүй. 

Хадам ээж манай сүмд явдаг бас итгэгч хүн байгаа.



-Энэ удаагийн тоглолтыг олон олон онцлогтой гэж сонссон?


-Баярлалаа. 

Миний хувьд тоглолтоо хийх гээд маш завгүй байна. МУГЖ хэмээх эрхэм цолыг авчихаад зүгээр сууж болохгүй. 

Тийм учраас нэг жилийн хугацаанд 1960,1970,1980-аад оны ард түмний сонсох дуртай бүх дууныхаа найруулгыг шинэчилж цоо шинээр дуулсан байгаа. 

15 дуутай цомогт ханьтайгаа хамтарч хийсэн таван дуу маань багтсан байгаа.


“Орчлон дэлхийдээ бид жаргалтай” цомог, гавьяат болсны, ханьтайгаа хамтарч уран бүтээл хийсэн гээд гурван баяр давхцаж байгаагаараа тоглолт маань онцлогтой. 

Би эстрад урлагт 35 жил зүтгэж байгаа. 

Одоо ч гэсэн дуулсаар, хөдөлмөрлөсөөр явна. 

Үргэлж шинийг эрэлхийлсэн уран бүтээл хийхийг цаг үргэлж эрмэлзэж явна.


-Та залуугийн л Урнаа дуучин хэвээрээ байх юм?


-Сэтгэл санаа өөдрөг.сайхан ханьтай учирсан юм чинь баярлахгүй хайрлахгүй, дуулахгүй яах юм бэ. 

Тиймээс энэ сайхан хайрыг ард түмэндээ түгээх ёстой. 

Хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж явах ёстой гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг.


Тийм учраас бид ард түмнийхээ өмнө хариуцлагатай сайн сайхан явах ёстой. 

Гаднах зүс царайнаасаа илүүтэй дотоод бодол санаагаа ариусгаж байж бурхны өмнө тааламжтай, бусдын өмнө зөв шударга байж, бусдад хүндлэгдэнэ, хайрлагдана.


-Амьдрал болсон хойно хааяа маргалдах үе гарна биз. 

Энэ үед хэн нь эхэлж буулт хийдэг бол?

-Бүх зүйл шулуун дардан байна гэж байхгүй шүү дээ. 

Амьдралд маргах, бухимдах санал зөрөх үе байлгүй яахав. 

Гэхдээ хамгийн гол нь зөв талаас нь зөв хандлагаар шийдвэл үр дүнд хүрнэ. 

Бид хоёрын хувьд ямар ч тохиолдолд биенээ уучилж чаддаг.

-Таныхаар айл гэрийн эзэгтэй ямар байх ёстой гэж боддог вэ?

-Нөхрийгөө маш их хүндлэх ёстой.

Эрэгтэй хүнийг хайрлаж хүндлэх тусам эмэгтэй хүнийг хайрладаг юм билээ. 

Тийм учраас бид нөхрүүдээ хүндэлж байж тэр хүмүүсээс хайрыг авна. 

Энэ утгаар хүндлэх тусам хайр амттай болж ирдэг. 

Эргээд ханьгүй байсан өдрүүдээ бодохоор аймшигтай, яаж өдөр хоногийг өнгөрөөж байсан юм бол гэж боддог юм билээ.

Тийм учраас би өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хараад үнэхээр хайрлаж өрөвддөг. 

Тэдэнд залбирдаг. 

Манай цуглаанд ирээд тохирох хүнээ олоод аваасай гэж боддог. 

Нэгээс хагацсан ч гэлээ тэр чигээрээ явдаггүй юм байна.

Дараагийн амьдрал хүлээж л байдаг юм байна. 

Би ханиасаа хагацсаны дараа хувь тавилан ингээд л өнгөрлөө гэж бодож байсан. 

Гэтэл үгүй юм байна гэдгийг би өөрийн амьдралаараа мэдэрч байна. 

Хань маань надад өглөө болгон хайртай шүү гэж хэлдэг.

-“Бид жаргалтай” тоглолт маш сайхан болж өнгөрсөн. 

Таны 1970-1980-аад онд дуулж байсан дуунд үзэгч, сонсогчид одоо болтол дуртай хэвээрээ байна нь анзаарагдаж байсан?


-Харин тийм ээ. “Оюутны намар”, “Ханийн дуу”, “Эх үрсийн элбэрэл” зэрэг дуугаа 30 гаруй жил дуулж байна.


Энэ олон жил өнгөрсөн ч хун бүрийн сонсох дуртай дуу хэвээрээ байгаад маш их баяртай байдаг. 

“Алтан үеийхэн” гэгддэг сайхан уран бүтээлчдээс төрсөн болохоор энэ олон жил ард түмний дунд дуулагдаж байгаа гэж боддог. 

Ханьтайгаа хамтран хийсэн тоглолт үнэхээр сайхан болсон.

Яг үнэнийг хэлэхэд би, үзэгчдийг тэгж хүлээж авна гэж бодоогүй.​


Тоглолт болоод өнгөрсөн ч баяр хүргэсэн дуудлага ирсээр л байна. 

Би Монголын эстрадын урлагт 35 жил зүтгэхдээ нэг ч удаа ам барьж байгаагүй. 

Энэ ч утгаараа зүрх сэтгэлээс гарсан дуу хоолой хүний сэтгэлд хүрнэ шүү дээ. 

Гавьяат болсноосоо хойш хийсэн анхны тоглолтоос гадна нөхөртэйгөө хамтран гаргасан цомгийн баяр юм. 

Миний тоглолтоос олон хүн эрч хүч авснаа хэлсэн нь надад маш их урам өгсөн. 

Ханиа алдаад удаагүй байгаа эмэгтэй миний тоглолтыг ирж үзээд амьдрах итгэл, эрч хүч авсан гэж хэлсэн.


Би ч гэсэн 28-хан настайдаа хоёр нялх хүүхдээ тэврээд үлдэж байсан. 

Гэтэл өнөөдөр 55 настай, тайзан дээрээ дуулаад бүжиглээд явж байгааг минь хараад “Би ингэж амьдрах ёстой” гэж бодсон гэж байна билээ. 

Уран бүтээлч хүний хамгийн том шагнал энэ шүү дээ. 

Тоглолтдоо зориулж 10 гаруй хувцас хийлгэсэн. 1970-80-аад оны уур амьсгалыг бүрдүүлсэн сайхан тоглолт болж өнгөрлөө.



-Та аль аймгийн хүн бэ. 

Хэрхэн хүн болов?


-Миний аав Увс аймгийн Улаангом, Түргэн сумын хүн. 

Аав, ээж хоёр минь хоёулаа багш. 

Эцэг эхээсээ наймуулаа. 

Хамгийн том эгч Увсад, бусад нь Улаанбаатарт төрсөн. 

Сурагч байхдаа л Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд дүүтэйгээ явдаг байлаа. 

Харин би урлагийн хүн болж, дүү минь санхүүч болсон. 

Миний хүүхэд нас Төмөр замд өнгөрсөн.


Би Төмөр замын 20 дугаар сургуульд 1968 онд орж, 1978 онд төгссөн. 

Эхлээд ангийнхаа дуучин охин байсан. 

Дараа нь Улаанбаатар төмөр замын “Ган зам” чуулгын дуучин болсон. 

Тэгээд “Улаан бүч” чуулга, Улсын филармонийн дэргэдэх “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин болсон доо.


-Анх “Соёл-Эрдэнэ” хамтлагт орж байсан дурсамжаасаа ярихгүй юу?


-Дуучин болно гэдэг миний хүүхэд насны мөрөөдөл байсан. 

Аравдугаар ангиа төгсөөд гадаадад соёл урлагийн сургуульд шалгалт өгсөн боловч тэнцээгүй. 

Тухайн үеийн Багшийн дээд сургуулийн зураг, хөдөлмөрийн багшийн ангийг авсан.

Ээж, аав хоёр минь багш байсан болохоор намайг их ятгасан.

Гэтэл би дуучин болохыг хүсч, мөрөөдөж байсан болохоор сураагүй.


Тэр үед Хотын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуус” хамтлагт хөгжмийн авьяастай залуусыг шалгаруулж авсан юм. 

Тэнд 200 гаруй хүн шалгуулахад би ганцаараа тэнцэж байлаа. 

Тэр хамтлагтаа уран бүтээл туурвиж байтал Олон улсын улс төрийн дууны наадам БНАГУ-д болохоор тов гарсан. 

Би ч “Улаан туг” хамтлагийн гоцлол дуучнаар явахаар болсон.


Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын уран сайхны удирдаач, хөгжмийн зохиолч Уртнасан бидний тоглолтыг найруулсан юм. 

Уртаа ах биднийг гаргаж өгөхдөө надад “Чамд онцгой авьяас байна. 

Мэргэжлийн уран бүтээлч болохыг хүсвэл ирээд ахтайгаа уулзаарай” гэж хэлсэн. 

Германаас ирээд удаагүй байтал Уртаа ах филармони дээр намайг аваачаад төгөлдөр хуурын ард зогсоож байгаад дуулуулсан. 

Тэгэхэд Янжиндулам, Галхүү ах, Баяраа гээд тухайн үеийн одод байсан юм. 

Тэд бүгд надад маш их урам өгч билээ.


Уртаа ах “Чамайг дагалдан дуучнаар авч болно. 

Гэхдээ ур чадвараа сорих хэрэгтэй. 

Удахгүй Соёлын яамнаас Эстрадын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан зохион байгуулах гэж байна. 

Тэнд ор. 

Үнэхээр чамд авьяас байвал 18 аймгийн залуустай өрсөлдөөд гараад ир” гэсэн. 

Тэр уралдааны эхний гуравт орсон хүмүүс улсын филармонид дуучин болох болзолтой байсан юм.


Гуравдугаар шатанд тэнцсэн хүмүүс шинэ дуу дуулж амьдруулна гэсэн шалгууртай байсан. 

Тэмцээний үеэр бид “Баян Монгол” чуулгатай бэлтгэл хийж байсан юм.


Тус чуулгын басс гитарчин Бэхбат ах Гаваасүрэн надад “Эх үрсийн элбэрэл” гэдэг дууны үг өгсөн. 

Сонсоод үз” гэсэн. 

Тэр нь Гаваасүрэн ахын анхны шүлэг байсан юм билээ. 

Гаваасүрэн ах залуухан офицер шүлгээ өгөөд батлагдчихсан, дуучинд өгөх гээд байж байхад нь би таарсан юм. 

Тэгж 1969 онд анх “Эх үрсийн элбэрэл”-ийг “Баян Монгол” чуулгатай дуулж байлаа. 

Тэгээд л уралдааны болзлыг хангаж филармонид орсон доо.


-“Соёл-Эрдэнэ” хамтлагт хэдэн жил дуулсан бэ?


-Би 1983 он хүртэл “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагтайгаа дуулсан. 

Миний анхны хань “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Дамдин гэж хүн байсан юм. 

“Сайхан монгол бүсгүйд би хайртай” дууг надад зориулж бичсэн.


1983 онд Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордон ашиглалтад орж, манай нөхөр уран сайхны удирдаач, би дуучнаар очиж байв. 

Бид Эрдэнэтэд зургаан жил амьдарч, Оюу-Эрдэнэ, Оюударь гэдэг хоёр сайхан охинтой болсон.

“Оюутны намар” дуу минь ч Эрдэнэтэд төрж байлаа.

1988 онд том охин гурав, бага нь ой хүрээгүй байхад миний хань бөөрний дутагдлаар 31-хэн насандаа хорвоог орхисон.

Тэгэхэд би дөнгөж 28 настай, хоёр охиноо тэврээд үлдэж байлаа.

Түүнээс хойш миний амьдралын хүнд үе эхэлсэн дээ.


“Уурхайчин” соёлын ордны удирдлагууд “Амьдарч байгаа байрыг чинь болон талийгаачийн цалинг өгье. 

Чиний цалинг нэмнэ. 

Эндээ ажиллаач” гэдэг санал тавьсан. 

Хар залуугаараа хагацал үзсэн хүн чинь юун орон байр, цалин мөнгө. 

Тийм зүйл бодогддоггүй юм билээ. 

Аав, ээж хоёр минь хотод байсан учраас тэднийгээ түшихийг бодсон.


Арай гэж 49 хоногийг нь дуусгаад хотод ирсэн юм. 

Эргээд “Баян Монгол” чуулгадаа орох гэтэл Уран сайхны зөвлөл “Энэ хүн уран бүтээл хийж чадах уу. Хагацал зовлон үзсэн хүн сэтгэл зүрхнээсээ уран бүтээл гаргаж чадна гэхэд итгэхгүй байна” гэж байсан. 

Тэгэхэд манай хамт олон хуралдаж, “Урнаагаа буцааж чуулгатаа авна” гээд намайг батлан даалт гарган авч байлаа. 

Тэгээд ажилдаа орж хоёр охиноо Соёлын яамны 24-ийн цэцэрлэгт өгөөд 45-60 хоног хөдөө бригадаар явдаг байсан даа.


-Хөтөлийн Соёлын төвд хэдэн жил ажилласан гэдэг байх аа. 

Яаж яваад тэнд ажилд орсон юм бэ?


-Чуулгадаа ороод нэг, хоёр жил болж байтал зах зээл эхэлж, “Баян Монгол” чуулга ч тарсан. 

Тэгээд л Хөтөлийн Соёлын төвд уран сайхны удирдаачаар ажиллах боломж гарч, тийшээ явсан юм. 

Тэнд ажиллаж байхдаа нэг залуутай ханилаад сайхан хүүтэй болсон. 

Одоо миний хүү 22 настай, сайхан залуу бий. 

Хөтөлд гурван жил болсон.


-Хүүхдүүд чинь хаана ямар ажил хийдэг вэ. Урлагийн хүн бий юу?


-Хөтөлд байхад Хөгжим бүжгийн коллежид хүүхэд шалгаж явч байсан юм. 

Том охин гуравдугаар ангид сурдаг, бага нь таван настай байсан. 

Тэгээд шалгалт өгөөд хоёулаа тэнцсэн. 

Том нь ёочин, бага нь төгөлдөр хуурын ангид орсон. 

Аав нь амьд сэрүүн байхдаа “Хоёр охиноо Хөгжим бүжигт оруулна. 

Урлагийн хүн болгоно” гэж ярьдаг байсан юм. 

Тэгээд л би хоёр охиноо дагаад Улаанбаатарт буцаж ирсэн. 

Хүүхдүүдээ ХБК-ийн дотуур байранд өгөөд, хөдөө гадаа тоглолтоор явдаг болсон. 

Гурван хүүхдээ тэжээж, хүний зэрэгт хүргэх гэж их л хөдөлмөрлөсөн дөө.


Нэг үе амьдрал дааж давшгүй зовлон шаналалаар дүүрэн байсан бол одоо жаргалтай байна.


Том охин ёочин хөгжимчин ч одоо өөр салбарт ажиллаж байгаа. 

Бага нь Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд Москва руу сургуульд яваад ирсэн. 

Одоо сургуульдаа төгөлдөр хуурын багш. 

Сая миний тоглолтод оролцсон. 

Бүх дууны минь найруулгыг хийсэн. 

Хүү барилгын чиглэлээр ажиллаж байна. 

Нэг үе амьдрал дааж давшгүй зовлон шаналалаар дүүрэн байсан бол одоо жаргалтай байна. 

Зовсны эцэст жаргана гэж үнэхээр үнэн юм байна.



-Таны нөхөр Хатанбаатар та хоёр олон насны зөрүүтэй. 

Насны зөрүүнээс болж үл ойлголцол гардаг уу?


-Тийм ээ, бид хоёр 20 насны зөрүүтэй. 

Миний хань П.Хатанбаатар 2004 онд СУИС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. 

Бас дуучин, өсөх ирээдүйтэй залуу бий. 

Сүмд пастер хийдэг. 

Биднийг бурхан учруулсан болохоор бидний амьдралд завхайрал, архидалт, үзэн ядалт, хардалт, үл ойлголцол байхгүй. 

Бид хоёр тайзан дээр танилцаж, үзэл бодол нийлж ханилж, суусан.

Одоо есөн жил болж байна. 

Анх цуг алхаж ч чадахгүй, цувраад л явдаг байлаа.

Гэхдээ бид бие биенээ нэгэнт сонгосон учраас бусдаас санаа зовохоо байсан.

Миний хань “Бид хоёр л жаргалтай байвал бусад хүнд огт хамаагүй” гэж хэлдэг.

Би олон жил ганцаараа явсан.

Зах зээлийн нийгэмд хүүхдүүдээ ганцаараа өсгөх үнэхээр хүнд байсан


Гудамжаар аз жаргалтай яваа гэр бүлийг хараад өөрийн эрхгүй атаархдаг, уйлдаг байлаа. 

Би ч гэсэн ийм л байсан гэж боддог байсан. 

Хоёр охиныхоо аавыг нас барсны дараа амьдрах хэрэг байна уу ч гэж бодох үе байлаа. 

Гэхдээ хоёр нялх охиноо хараад амьдрах итгэл төрнө. 

Ингэж явсаар итгэгч болж амьдрал минь өөрчлөгдсөн. 

Амьдралыг үзэх үзэл ч минь өөр болсон. 

Миний ханийг бурхан надад өгсөн. 

Би одоо аз жаргалтай амьдарч байна.


Анх амьдрал зохиогоод, үр хүүхэд гаргаад удалгүй ханиасаа хагацсан болохоор хайртай гэдэг үгийг би бүр мартсан байсан шүү.


Миний хань өглөө бүхэн надад хайртай гэж хэлдэг. 

Үүн шиг аз жаргал байхгүй шүү дээ. 

Анх амьдрал зохиогоод, үр хүүхэд гаргаад удалгүй ханиасаа хагацсан болохоор хайртай гэдэг үгийг би бүр мартсан байсан шүү.


-Итгэгч болоогүй бол таны амьдрал ямар байх байсан бол?


-Итгэгч болоогүй бол би өнөөдөр ийм аз жаргалтай амьдарч чадахгүй байсан. 

Бурханыг ойлгоогүй, амьдрал хэцүү байхад би хүүхдүүдээ “

Та нар намайг зовоолоо” гэж загнадаг байсан.

Харин одоо би гурван хүүхдээ, зээ охидоо үнэхээр их хайрлаж харилцдаг.

Би гурван зээ охинтой.

Миний гурван хүүхэд, зээ нар минь бурхнаас надад өгсөн хамгийн том бэлэг.

Хэдийгээр би зовж явахдаа тэднийгээ өсгөсөн ч амьдрал надад ямар сайхан бэлэг өгснийг ойлгосон.

Миний хань, хүүхдүүд, хадам ээж бүгд итгэгч.

Тиймээс бие биенээ ойлгохгүй, гомдож, туних зүйл байдаггүй.


Одоо би нөхөртэйгөө хаана ч явсан цугтаа байдаг. 

Гадаад, хөдөө, тайзан дээрээ байнга цуг болохоор нэг нэгнээ сайн мэдэрдэг. 

Бид хоёр Монголын бурханы библийн сургуулийг хамтдаа төгссөн. 

Нэг ангийн, нэг ширээний хоёр. 

Би 50 гарсан хойноо оюутан болж, 52 насандаа анх удаа хуримын бөгж зүүсэн.



-Та хорих ангиудаар явж тоглолт хийдэг Яагаад энэ газрыг сонгодог юм бэ?


-Бурхан бидэнд алдаж яваа нэгнийгээ энэрч хайрлан, зөв зам руу нь оруулах хэрэгтэй гэж сургадаг. Өмнө нь би гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүнд юм холоос шидэж өгдөг байсан. Гуйлгачин хүнд гараасаа юм өгвөл буян, заяа нь арилчихдаг гэж багаас минь хэлдэг байсан болохоор тэр шүү дээ. 

Гэхдээ одоо бол би тэдэнд сайн, сайхныг хүсч, тусладаг. 

Тэдний төлөө залбирдаг. 

Энэ ч утгаараа алдаж, эндээд эрх чөлөөгөө хасуулсан олон сайхан залуусдаа сайхан амьдрах итгэл, найдвар төрүүлэх гэж хорих ангиудаар явж тоглолт хийж байна. 

Хэдийгээр ял эдэлж байгаа ч тэд чинь хүн шүү дээ.


Тэндээс гараад дахиж алдахгүйн тулд тэдэнд сайхан амьдрах боломж бий гэдгийг ойлгуулахыг хичээдэг юм. 

Өчигдөр л гэхэд Чойрын хориход тоглолт хийчихээд ирсэн. 

Тэнд хүмүүжиж байгаа Н.Равданрэнчин гэдэг залуу маш их баярлаж байгаагаа, эндээс гараад дахиж алдахгүй гэдгээ хэлж надад захин бичсэн. 

Энэ чинь л миний ажлын үр дүн шүү дээ.


-“Алтан үе”-ийн дуучдыг төр засаг хангалттай үнэлж чадаагүй юм шиг санагддаг. 

Та ч гэсэн хоёрхон жилийн өмнө гавьяат болсон шүү дээ?


-Авьяас бол бурханы бэлэг. 

Энэ авьяасыг минь төр засаг үнэлсэн. 

Хамгийн гол нь ард түмэн үнэлдэгт баярладаг. 

Олон хүн “Таны дууг сонсохоор гэрлэж байсан үеэ санадаг, оюутан насаа дурсдаг” гэж хэлдэг. 

Энэ л хамгийн сайхан шагнал. 

Би 1995 онд Соёлын тэргүүний ажилтан болж, 2001 онд Алтан гадас одон авч байлаа. 1990-ээд онд л хүмүүс намайг “Гавьяатаа аваач ээ” гэдэг байсан.


Тэр үед Нандиа эгч, Оюунчимэг эгч хоёрыг л гавьяат болоосой гэж хүсдэг байлаа. 

Харин одоо хоёр гуравхан жил дуулаад гавьяат цол авч байгаа хүн олон байна. 

Тэгтэл 20, 30 жил дуулсан ч Соёлын тэргүүний ажилтан цолтой олон хүн бий. 

Гэхдээ ялгааг нь ард түмний хайр хүндэтгэл, уран бүтээлийнх нь нас харуулдаг болохоор эмзэглээд байдаггүй. 

Залуу хүмүүст шагналыг улам сайн хийгээрэй гэж өгдөг бол бидэнд хийсэн бүтээснийг нь үнэлж өгдөг байх. 

Гэхдээ би гавьяат болчихлоо гээд уран бүтээлээ орхихгүй. 

Надад хийх зүйл их байна.



-Ингэхэд та зээ охиддоо зав гаргаж чадаж байна уу?


-Хүүхдүүд маань бүгд тусдаа гарсан. 

Бид хоёрыг “Манайд ир, энэ долоо хоногт манайд бай” гэцгээдэг юм.

Ээж хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх вэ.

Ажил их болохоор хүүхдүүдээ дуудах бүрт нь очиж чадахгүй үе байна.

Гэхдээ ажлынхаа зав чөлөөгөөр зээ охид дээрээ очиж нялуурна шүү дээ.

Надад эрч, хүч байгаа дээр ажлаа хийе л гэж боддог.

Тэртээ тэргүй нэг л мэдэхэд гэртээ сууна шүү дээ.

Хүнд хийж бүтээх цаг хугацаа маш богино байдаг юм.


-Нөхрийгөө маш их хүндлэх ёстой. 

Эрэгтэй хүнийг хайрлаж хүндлэх тусам эмэгтэй хүнийг хайрладаг юм билээ. 

Тийм учраас бид нөхрүүдээ хүндэлж байж тэр хүмүүсээс хайрыг авна. 

Энэ утгаар хүндлэх тусам хайр амттай болж ирдэг. 

Эргээд ханьгүй байсан өдрүүдээ бодохоор аймшигтай, яаж өдөр хоногийг өнгөрөөж байсан юм бол гэж боддог юм билээ.


Тийм учраас би өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хараад үнэхээр хайрлаж өрөвддөг. 

Тэдэнд залбирдаг. 

Манай цуглаанд ирээд тохирох хүнээ олоод аваасай гэж боддог. 

Нэгээс хагацсан ч гэлээ тэр чигээрээ явдаггүй юм байна.


Дараагийн амьдрал хүлээж л байдаг юм байна. 

Би ханиасаа хагацсаны дараа хувь тавилан ингээд л өнгөрлөө гэж бодож байсан. 

Гэтэл үгүй юм байна гэдгийг би өөрийн амьдралаараа мэдэрч байна.

Хань маань надад өглөө болгон хайртай шүү гэж хэлдэг.



Холбоотой мэдээ