Монгол дуу Африкт трэнд болж, ТИК ТОК-ын олон зуун хэрэглэгч түүний уран бүтээлийг ашиглаж байна

Урлаг
khiimori.co@gmail.com
2023-10-12 02:52:46

Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн өнгийг тодорхойлон яваа уран бүтээлч, Төрбат Мартинес буюу "Don Тurito" 

Түүний хувьд Монголдоо төдийлөн дэлгэрээгүй Latino , Afrobeat жанр-ийг хөгжүүлэхэд өөрийн гар бие оролцон яваа уран бүтээлч юм. “Don Turito” нь 2017 оноос хойш “MINT Ulaanbaatar”-ийн Resident DJ хийж байгаа бөгөөд, “Kartеla label”-ын Артист болоод гурван жилийг өнгөрөөсөн байна.

Түүний хувьд бие даасан уран бүтээлээ Afrobeat, Reggaeton чиглэлээр хийхийг зорьдог бол Kartela хамтлагаараа Hip Hop , Latin Hip hop, Trap Latino , Funky , City Pop чиглэлээр уран бүтээлээ хийдэг байна.  2020 оноос хойш нийт 15 уран бүтээлийг туурвисны соло уран бүтээл 5, Картела хамтлагаараа 10 дуу хийжээ.


Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  Нигери улсын артист EzMiichy-тэй хамтран Afrobeat төрлөөр “CONTROLLA” дууг хийж сонсогчдынхоо хүртээл болгосон юм.


Уг дууны аяыг Poizxne буюу Билгүүн гэх Монгол залуу хийсэн бөгөөд Африкийн Нигери, Руанда улсуудад тренд дуу болж, ТИК ТОК-ын олон зуун хэрэглэгч “CONTROLLA” дуун дээр бүжиглэн, Монголдоо төдийгүй Африкийн Нигери улсад сонсогчидтой болсон сайхан мэдээ байна.

Ингээд Та бүхэндээ Don Turito, Ez Miichy-гийн хамтарсан уран бүтээл "Controlla"-г танилцуулж байна.  


Тикток-д тренд болж буй БИЧЛЭГНҮҮДЭЭС"


Don Turito болон түүний хамтлагийнханд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ