"Хиртээгүй сарнай” киног охиндоо зориулсан
Урлаг"Хас урлан" энтертайнментийн ээлжит уран бүтээл болох "Хиртээгүй сарнай" нэртэй уран сайхны кино бүх кино театраар нээлтээ хийлээ. Тус уран бүтээлд Ц.Хүсэлбаатарын гэр бүлийнхэн хамтарч тоглосон гэдгээрээ онцлог байв. Уг киноны гол дүрд жүжигчин Х.Баярмаа, ээжийн дүрд жүжигчин С.Өлзийхүү болон түүний хүү Х.Сумъяанар оролцон тоглож ерөнхий найруулагчаар нь Ц.Хүсэлбаатар ажиллажээ.
Энэ нь киног улам сонирхолтой болгосон төдийгүй хамтарч уран бүтээл гаргахад дөхөм байсан гэнэ
Киноны үйл явдалнь залуу хүмүүсийн хайр сэтгэл үнэ цэнийг харуулах бөгөөд хэзээ нэгэн цагт хийсэн буруу алхам эргээд заавал ирдэг гэдгийг ойлгуулах зорилготой.
Мөн зураг авалтаа Улаанбаатар хотод авсан бөгөөд залуу уран бүтээлчид багтасан 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллажээ. Үүнд гол дүрд О.Амгаланбаатар туслах дүрд Э.Пүрэвжаргал Х.Санжаа зохиол дээр О.Гүен найруулагчаар Л.Нацаг ням зэрэг бүрэлдэхүүн оролцжээ. Уг кино нь уянгын триллер жанрын уран бүтээл төдийгүй нээлтийн үеэр оролцон тоглосон уран бүтээлчид энгэрээ цоолсон баярт явдал тохиолдсон юм.
Ерөнхий найруулагч Ц.Хүсэлбаатар:
Манай кинонд залуу хүмүүсийн гаргасан алдаа ямар эвгүй байдалд хүргэдэгболохыг хүн ер нь зөв амьдрах ёстой гэх санааг үзэгчдэдээ хүргэхийг хүссэн. Тухайн уран бүтээлийн цаана маш олон хүний зүрх сэтгэл хамтын ажлын үр дүн байдаг. Энэ удаа 60 гаруй уран бүтээлчид оролцсон.Бид анх гуравдугаар сараас эхлэн зураг авалтаа хийсэн боловч багаараа Covid-19 халдвар туссан. Мөн хэд, хэдэн удаа хол хорионд орлоо. Кино зохиолын хувьдөнгөрсөн жилийн арван сард эхэлж 7-8 шүүлтүүрээр орсоны дараа бүтсэн юм. Ер нь миний хувьд кино уран бүтээлдээ аль болох санаа авууштай, амьдралдсэрэмжлүүштэй сэдвийг хөнддөг. Түүнчлэн орчин үеийн киноны зураг авалтыншийдлүүдийг оруулж өгсөн. Уг кино нь уянгын триллер жанрын уран бүтээл юм. Ямарч үед зүрх сэтгэлээрээ маш их хичээж их ажилладаг. Энэ удаагийн кинонд залуучууд түлхүү оролцсон нь сайхан санагдалаа. Хамгийн гол нь энэ уран бүтээлээ зориулж хийлээ.
Монгол улсын гавьяат жүжигчинС.Өлзийхүү:
Миний хувьд зохиолд оролцоогүй. Харин арын албанд зохион байгуулалтын багт ажилласан. Манай кинонд Хас фильмийн залуу уран бүтээлч нар чин сэтгэлээсээ нэгдэн бүтээж чадлаа. Миний хувьд дүрээ сайтар бүтээхийн тулд өөрийгөө өөрчлөх шаардлагатай байсан . Тиймээс үсээ шараар будсан. Манай кино үзэгчдэд барих томоохон гэнэтийн бэлэг байгаа учраас ирж үзээсэй гэж хүсч байна. Анхандаа миний тоглосон дүрд драмын театраас өөр жүжигчин тоглох гэж байсан ч Анна карина жүжгийн үеэр бөөнөөрөө Covid-9 халдвар туссан. Тэгээд би тоглохоор болсон. Дүрийн сонголтын хувьд үзэгчдэд танигдсан,түүнчлэн тухайн дүрд хэн байж болох уу хэмээн нэлээд бодсоны үр дүнд сонгогдсон. Манай уран бүтээл үзсэн үзэгчдийгуйдаахгүй сонирхолтой кино болсон болов уу гэж бодож байна.
Жүжигчин Э.Пүрэвжаргал:
Халдварын улмаас кино нээлтэнд яваагүй удсан учраас их догдлон ирлээ. Өмнө би ихэвчлэн дандаа нас биенд хүрсэн хувийн карьертай хүний дүр дээр ажилладаг байсан бол энэ удаа дөнгөж хорь хүрч байгаа сахилгагүй охины дүрийг бүтээлээ. Энэ нь маш их таалагдсан. Үүгээрээ миний тоглосон бусад киноноос онцлог байв. Дүрийн хувьд үсчин стилист болсон. Аз болохд манай найзууд бүгдээрээ ийм мэргэжилтэй байсан болохоор дөхөм санагдсан. Анх киноны саналыг С.Өлзийхүү эгч тавьсан. Шахуу зураг авалтын үеэр бөөнөөрөө халдвар авахдаа 10 хоногийн дараа уулзана гээд л амралт шиг хүлээж авсан. Миний дүр бол хүнд сайн найз гэж байдаг. Сайхан хайр гэж бий. Киног үзээд үзэгчид буруу замаар мөнгө олох гэж тэмүүлэх нь дэмий гэдийг ойлгоно. Мөн манай Монголын кино урлагийн салбар жилээс жилд хөгжиж дэвшээд маш гоё болж байна.
Жүжигчин Х.Баярмаа:
Миний хувьд анхны хайр дурлалын сэдэвт гол дүрд тоглосон уран бүтээл боллоо. Тус кино бүтэн жил шахуу зураг авалт үргэлжиж дөрвөн улирлыг тууллаа. Манай продакшний 15 дахь удаагийн уран бүтээлюм. Маш их догдолж байна. Цар тахлын үед зураг авалттай байсан нь бэрхшээлтэй байлаа. Хүйтэн цастай бороотой гээд бүх үеүдэд зураг авалтаа хийж амжилттай дуусгасанд баяртай байна. Аливаа нэг уран бүтээлд мэргэжлийнхээ үүднээс судалгаа хийдэг. Иймд зохиолын задаргаан дээр аавтайгаа хамтарч ажиллаа. Уран бүтээлийн хамгийн мэргэн шүүгч нарүзэгчид учир дүгнэлтээ гаргах болов уу гэж бодож байна. Манай киноны бүх гэнэтийн бэлэг нь голоосоо тайлагддаг. Бид нийгэмд тулгараад байгаа асуудлыг хөндсөн юм. Үзэгч маань дүнгээ гаргана байх аа гэж бодож байна.
Загвар зохион бүтээгч Кадр:
Энэ удаагийн онцлог шийдэл гэвэл дүрүүдийн хувцас загварыг илүү энгийн амьдрал руу буулгахыг зорьсон юм. Тэр дундаа С.Өлзийхүү эгчийн дүр дээр тулж ажиллалаа. Учир нь нууцыг хадгалж байгаа зүйлийг бээлий илэрхийлж зоримог байдлыг шар үсээр тодорхойлох гэж оролдсон юм. Бүх дүрүүдийн хувцасны хуваарилалт өнгөний кодууд нь тус тусдаа гарсан. Мөн найруулагчийн бодсон дүрийг бодит амьдрал дээр хэрхэн буусан бэ гэдгийг харсан юм. Зохиолоо уншиж байгаад тэр хүний амьдралаар өөрөө амьдарч байна гэж бодоод хувцсыг нь зохион бүтээсэн. Ер нь хувцасны имижийг тодорхойлно гэдэг бол зохиол доторх зохиол гэж хэлж болох юм. Хамтарч ажиллах саналыг Х.Баярмаа маань тавсан. Дүр бүрийн өвөрмөц шинж чанараар нь загвараа бүтээдэг. Гол дүрийн залуу бага хувцас сольдог бол гол дүрийн эмэгтэй дээр аль болох минималист овор сайжийг илүү тодотгож өгсөн болно.
Соёлын тэргүүний ажилтан О.Амгаланбаатар:
Өнөөдөр энэ гайхалтай киноны нээлтэн дээр ирээд соёлын тэргүүний ажилтан болж энгэрээ мялаана гэж бодсонгүй. Их гэнэтийн явдал боллоо. Хөдөөнөөс шуудамжиж ирлээ. Ирээдүйд илүү их олон зүйлийг хийгээрэй гэсэн урам өгч байгааявдал болов уу гэж бодож байна. Түрүүн хэлсэн хорио цээрийн үед дээрээс нь ковид туссан. Зураг авалтын обьект хүндрэлтэй байсанч гэсэн бид энэ бүгдийнхээ ард гарсандаа баяртай байна. Киноын хувьд нийгэмд сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хөндөн тавьж байгаа нь онцлог юм. Дүрийн хувьд хэдэн залуус сэргэлэн зангаа ашиглаад өнөөдөр болоод явна гэж бодож байгаа боловч эсрэгээрээ байдаг юм шүү гэдгийг харуулна. Манай уран бүтээлчид нэгдмэл хамт олон байсан гэж бодож байна. Ахмад уран бүтээлчдээсээ сурах юм их байлаа. Хэзээч битгий Галаагийн дүр шиг байгаараа залуучуудаа гэж хэлмээр байна.